|

Шэрон Стоун үхээд сэргэсэн тухайгаа ярьжээ

Холливудын нэртэй найруулагч Стивен Содербергийн бүтээл "Mosaic” олон ангит цуврал киноны нэгэн гол дүрийг Шэрон Стоун бүтээсэн байна. Тэрээр энэхүү киног гарахын өмнөхөн нээлттэй ярилцлага өгсөн аж.

Ярилцлагынхаа үеэр 2001 онд бараг үхээд сэргэсэн түүхээсээ сонирхуулжээ. Тухайн үед жүжигчин бүсгүйн тархинд цус харван, эмч нар түүний амьдрах боломж 5-хан хувь байгаа талаар мэдээлж байсан тухай CBS мэдээлсэн байна.

"Миний тархин дотор судас хагарангуут би асар том гэрлэн бөмбөлгийг олж харсан. Тэр намайг өөр рүүгээ сорж эхлэхэд би өөрийн биеэс нисэн гарч буй мэт санагдан, амьд ахуйдаа надад сайнаар ханддаг байсан талийгаач найз нөхөд, ойр дотны хүмүүсээ харж эхэлсэн. Би яг л хоёр өөр ертөнцийн хооронд байгаа мэт мэдрэгдэж байв. Гэнэт бум болж, би биендээ буцаад орсон” хэмээн Шэрон Стоун өгүүлжээ.

Эмнэлгээс гарсных нь дараа түүнд ямар ч ажлын санал ирэхгүй удсан бөгөөд ихэнх хүмүүс түүнийг өмнөх чадвараа алдсан хэмээн бодож байсан бололтой. Гэвч тэрээр ахин хөл дээрээ бат зогсож чадсан байна.

"Mosaic” олон ангит цуврал кино энэ сарын 22-ноос гарч эхлэх аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

1106
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1434 2015-06-18
  • "Дэгжин гүнж"-ийн ээлжит нэгэн элийрэл Үзсэн   2265 2015-03-10
  • Гайхалтай бүжиг Үзсэн   2344 2014-07-23
  • Бритни унасан ч дуугаа дуулсаар Үзсэн   1744 2015-05-07
  • Ц.Намуун: Би нүүрээ будахад туршлага дутсанаас гоо сайхны хагалгаанд орсон гэх яриа гарсан Үзсэн   1371 2015-08-17
  • Шумуул хүний цусыг хэрхэн сордог вэ? Үзсэн   2138 2014-07-18
  • Коби Брайнтын нисдэг тэрэг осолдох үеийн бичлэг ил боллоо Үзсэн   1120 2020-01-27
  • "Адидас" Мессид цагаан алтаар бүтээсэн пүүз бэлэглэжээ Үзсэн   1344 2016-01-13
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.