|

Д.Отгонбаярын багийнхны гал ассан эцсийн тулаанаас хэн үлдэв

"The Voice of Mongolia” шоуны халз тулааны шат өчигдрөөр өндөрлөлөө. Энэ өдөр шүүгч нар урьдын адил маш хүнд сонголтуудтай учирсан ч, үзэгчдийн зүгээс ихэвчлэн буруу сонголт хийсэн гэх шүүмжлэлийг дагуулав. Түүнчлэн шилдэг оролцогчид, хүчтэй өрсөлдөгчдийн сэтгэл хөдөлгөм үзүүлбэрийг ч ам булаалдан хэлэлцэж байлаа. Тэдгээрийн нэгээхэн хэсэг, МУГЖ Д.Отгонбаяр шүүгч, дасгалжуулагчийн багийн өрсөлдөгчид болох Болормаа, Оюунсүрэн нарын халзагнал үнэхээр эрч хүчийг мэдрүүлж байсныг энд онцлоё.

 


Хөтлөгч энэ хоёр оролцогчийн хоолойг бишрэн "Хэрэв та хоёрын хоолой булчинтай байсан бол яг Шварцнеггер шиг байх байсан болов уу” гэж зүйрлэн хэлсэн бол шүүгч, дасгалжуулагч нар тэднийг магтан хэлэх, байх үгээ олж ядан байсныг дурьдах хэрэгтэй. Д.Отгонбаяр шүүгч, дасгалжуулагч өөрийн багийн хоёр гишүүнийхээ тухай хэлэхдээ тэднийг өөрийн багийнхнаас хамгийн шилдэг "бэст” оролцогчид нь гэдгийг онцлон хэлж байлаа. Ингээд сонголтоо Болормаагийн талд хийсэн бол, Оюунсүрэн энэ үеэр хэвлий дэх үрдээ цагаа зарцуулах хэрэгтэй болсноо дуулгасан нь гэнэтийн мэдээ болов. Олон зүйлийг нуршилгүй хоёр оролцогчийн гал халуунаар дүрэлзсэн, "галзуу баттл”-ыг хүргэе.

946
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.