|

Зарим эрхтнийг мухар олгойгоор "орлуулж" болно

 

Хүн төрөлхтөнд агт араа, ахар сүүл, мухар олгой гурав илүү байдаг гэж хүмүүс ярьдаг. Тиймдээ ч мухар олгойг илүүдэл эрхтэн гэж үзэн, зарим хүмүүс ямар нэг хэвлийн хөндийн мэс засалд орох үеэрээ мухар олгойгоо өвчлөөгүй байхад нь авхуулах тохиолдол ч байдаг билээ. Тэгвэл эрдэмтэд мухар олгойг огт хэрэггүй эрхтэн биш харин "нөөц” эрхтэн болгон ашиглаж болохыг илрүүлсэн байна.

1Давсаг нөхөн сэргээх

Давсаг нөхөн сэргээх

 

Давсагны хавдар, саажилт зэрэг янз бүрийн шалтгаанаар давсгаа авхуулсан хүмүүст тулгардаг гол бэрхшээл бол шээсээ хуримтлуулж, барих чадваргүй болох явдал юм. Энэ тохиолдолд давсагны нөхөн сэргээх хагалгаанд мухар олгойг нөөц эрхтэн болгон ашиглах боломжтой ажээ.

 

Учир нь мухар олгойд "спинктер” буюу цагираг хэлбэрийн булчин байдаг бөгөөд энэхүү булчин нь хөндий дотроо байгаа аливаа зүйлийг барих, хаах замаар агшдаг булчин юм. Энэхүү өвөрмөц бүтцийг нь ашиглан хагалгаанд нарийн гэдэсний тодорхой хэсгийг давсаг болгон орлуулж, харин мухар олгойгоор "спинктер” булчинг нь нөхөн сэргээснээр шээсээ барих болон хуримтлуулах боломжийг бий болгодог байна.

 

2Шээс дамжуулах зам нөхөн сэргээх

Шээс дамжуулах зам нөхөн сэргээх

 

Шээс дамжуулах зам нь сунадаггүй, хагалгааны үед оёж болдоггүй учир гэмтсэн тохиолдолд бөөртэй нь хамт авах эсвэл гуурс тавихаас өөр аргагүй бөгөөд энэ нь хүнд хэлбэрийн үрэвслүүдийг бий болгох зэрэг гаж нөлөө ихтэй байдаг. Харин мухар олгойгоор шээс дамжуулах замыг орлуулах боломжтой болсноор энэ бүх эрсдлээс зайлсхийх боломж бий болжээ.

 

 

Мухар олгойг нөхөн сэргээх хагалгаанд ашиглах санааг анх 1991 онд Английн эмч Виллер, Малонэ нар дэвшүүлж байжээ.

 

3Амжилттай болсон нөхөн сэргээх хагалгаа

Амжилттай болсон нөхөн сэргээх хагалгаа

Өвчтөн Даниэлэ болон эмч Жан-Хонг Ким

 

2012 онд Солонгосын эмч Жан-Хонг Ким (Ja-Hong Kim)  нь Даниэла Счирмер (Daniela Schirmer) гэх бүсгүйн өөрийнх нь хүсэлтээр хагалгаа хийн, амжилттай болж байжээ. Ингэхдээ тэрээр мухар олгойг гаанс хэлбэрт орлуулан, хүйсний нүхээр нь гаргах замаар шээсний замыг нь нөхөн сэргээсэн байна.

Иймээс илүүдэл эрхтэн гэж үзэгддэг байсан мухар олгой нь өдгөө чухал нөөц эрхтэн болох нь тогтоогдож, хэд хэдэн төрлийн нөхөн сэргээх хагалгаанд ашиглагдах боломжтой болжээ.

 

Даниелэ бүсгүйн түүхийг доорх бичлэгээс үзнэ үү


1472
  • Сэрдамба, жүжигчин Батаа нар дээрээсээ мөстэй ус асгууллаа Үзсэн   2468 2014-08-25
  • Эзнээ хүлээж буй 6600 орон сууц бий Үзсэн   1105 2016-12-06
  • Н.Мэргэн - Эрэгтэй уран нугараач - "Mongolia's got talent-2018" Үзсэн   1061 2018-10-08
  • Хөгжилтэй боксчин Үзсэн   1145 2014-08-22
  • ДОХ-тай тэмцэж буй Кончита Вурст танигдахгүй болтлоо өөрчлөгджээ Үзсэн   928 2018-09-14
  • Монгол Улс 2016 онд АСЕМ-г даргалахаар боллоо Үзсэн   1016 2014-10-21
  • Дээрмийн хэрэг үйлдсэн залуусыг эрэн сурвалжилж байна Үзсэн   1541 2016-01-08
  • Disney-н гүнжүүдийн ”Hip Hop” тулаан Үзсэн   899 2015-06-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.