|

“Мухар гудамж” уран сайхны киноны албан ёсны анхны трейлэр

Үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа "Мухар гудамж” уран сайхны киноны албан ёсны анхны трейлэр өнөөдөр цацагдлаа. "LVA” энтертайнмэнтийн дэлгэцийн 4 дэх бүтээл "Мухар гудамж” кино нь адал явдалт, драмын төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд хөндөх сэдэв, үзэгчдэд хэлэх гэсэн санаа, агуулга, хийцээрээ өмнөх бүтээлүүдээс ялгарах онцлог ихтэй.

Кино зохиолыг жүжигчин Д.Лхагва найруулагч Д.Баярсайхантай хамтран бичихээс гадна продюсерээр ажиллажээ. Харин киноны ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан, ерөнхий зураглаачаар "IDEA SOURCE” студийн О.Эрдэнэбат ажилласан байна. Түүнчлэн жүжигчдийн хувьд, гол дүрд, жүжигчин Д.Лхагва, ОХУ-ын Буриад улсын дуучин, жүжигчин Дулма Сунрапова, жүжигчин С.Цэрэнболд, МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Дарамсүрэн, МУГЖ Ж.Равдан нарын уран бүтээлчид оролцон тогложээ.  

Хүмүүсийн амьдралд хамгийн ойр хийгээд хүртээмжтэй сэдвийг тусган дүрсэлсэн тус бүтээл монголын өнөөгийн нийгмийн амьдралын бодит өнгө төрх, биднийг мухардалд оруулж буй олон хүчин зүйлсийн тухай үнэн мөнийг дэлгэх бөгөөд энэ сард нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно. Харин өнөөдөр "Мухар гудамж” киноны шинэхэн трейлэрийг хүргэж байна. Эндээс та бүхэн "Мухар гудамж”-тай анхлан танилцаж, киноны өнгө төрх, уур амьсгалыг илүү ойроос мэдрээрэй.

Хүн бүр үнэнч шударга, зөв замаар амжилт, аз жаргалд хүрэхийг хүсдэг. Гэвч өнөөгийн нийгмийн салбар бүрт асуудал, саад бэрхшээл хүсээгүй ч тулгарч, эцэст нь мухардалд орох хүндхэн үетэй нүүр тулдаг.  

1896
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.