|

KOREAN AIR КОМПАНИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭХНЭР АЖИЛЧДАА ДАРАМТАЛЖ БУЙ БИЧЛЭГ

 

Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн томоохон компанийн эзний гэр бүлийг тойрсон дуулиан дэлхийн өнцөг булан бүрт анхаарлын төвд өртсөөр байна.

Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо-гийн охид тус компанид өндөр албан тушаал хашдаг. Тэд эрх мэдлээ ашиглан ажилчидаа элдэвээр дарамталж,  биед нь халдсан тохиолдлууд удаа дараалан гараад байгаа. Үүнтэй холбогдуулан тус компанийн ерөнхийлөгч ааштай охидоо албан тушаалаас нь чөлөөлж буйгаа албан ёсоор зарласан. Энэ хэргийн дуулиан намжаагүй байхад Чо Ян Хо-гийн эхнэр  Ли Мюн Хэ нь 2013 онд Сөүл дэх амины орон сууцаа засуулж байхдаа тэнд ажиллаж байсан хүмүүсийг элдвээр дарамталсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Харин өчигдөр JTBC сувгаар цацагдсан бичлэгт тэр 2014 оны тавдугаар сард Incheon Hyatt зочид буудлын барилгын ажил дээр ирээд ажилчидтай хэрхэн харьцаж байгаа нь бичигджээ.

image Korean Air компанийн ерөнхийлөгчийн эхнэр ажилчдаа дарамталж буй бичлэг

Уг зочид буудал нь Korean Air компанийн харьяа юм.Хэрвээ бичлэгт дүрслэгдсэн эмэгтэй нь Ли Мюн Хэ мөн бол "Korean Air”-ийн гэр бүлтэй холбоотой дахин нэг хэрэг нэмэгдэхээр болоод байна.

 


Updown.mn


1177
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.