|

"Гадны иргэдэд өршөөл энэрлийн гараа сунгаж, дотоодын иргэдээ лантууддаг засаг төр байж болохгүй"

УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын саналыг хэлэлцэх тухай гэсэн нь анхаарал татсан сэдэв болоод байна.  Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга өнөөдөр /2016.05.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга "Компанийн гүйцэтгэх захирлыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөсөөр байтал өрөө төлөхгүй бултаж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох, Ерөнхийлөгч ҮХ зөрчсөн эсэх талаар УИХ-аар дамжуулан цэцэд хандаж байна.

 

Татвар төлөхөөс зайлсхийсэн иргэн болгон өршөөгдөөгүй байхад өршөөгдсөн гадны иргэн өрөө төлөхөөс зайлсхийж байгаа нь Монгол Улсын хууль, төрийг гишгэлж буй хэрэг.  Ингэж өөрөө өөрийгөө доромжлуулах, дэвсүүлэх хэрэг хийж байгаа нь эмгэнэлтэй байна.

 

Хэрвээ татвараа төлөхгүй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ хэлэлцэх ёстой.

 

Гадны иргэдэд өршөөл энэрлийн гараа сунгаж, дотоодын иргэдээ лантууддаг ийм засаг төр байж болохгүй." гэлээ.

 

1322
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.