|

“Яг түүн шиг-3” шоуны эхний дугаарын ялагчаар Б.Нацагдорж тодорлоо

"Боловсрол суваг” телевиз "Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр "Яг түүн шиг” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн "Яг түүн шиг-3 ”шоуны эхний дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болж шоуны эхний дугаарын ялагчаар дуучин, ая зохиогч Б.Нацагдорж тодорсон юм. Тэрбээр алдарт дуучин Beyonce-гийн дүрд тун чадварлаг хувирч "Яг түүн шиг” "Love on top” дууг дуулж гурван сая төгрөгийн эзэн болж, шүүгчдээс магтаалын үг сонсов.

Шүүгч Б.Амархүү: Үнэхээр Beyonce-той адилхан байна. Нүүр хувиргалтынхан мундаг байлаа. Чи түүний эрч хүчийг харууллаа. Бүжиглэлтэд жаахан анхаарах хэрэгтэй болов уу.

Шүүгч Х.Оюунбилэг: Баяр хүргэе. Beyonce хоолойны цар хүрээ томтой энэ дуунд дөрвөн удаа хоолойн өнгөө дээшлүүлдэг. Эмэгтэй хүний тэр нарийн өнгийг чи ингэж гаргаж байгаад баяр хүргэе. Царай бол Нацагаа биш Beyonce харагдаж байна.

Шүүгч Г.Ганхүү:Чамайг сахалгүй харсан чинь сонин харагдаад байна. Чи бүжиглэлтдээ Beyonce-гийн хэцүү хөдөлгөөнийг эрэгтэй хүн гэхэд гайхамшигтай гаргаж чадлаа. Дээрээс нь чи өөрөө Beyonce-гийн хамгийн хүнд дууг сонгож баяр хүргэе. Чи өндөр босго тавилаа даа хэмээн магтав.

Ингээд уншигч та бүхэндээ "Яг түүн шиг -3” шоуны эхний дугаарын ялагчаар тодорсон Б.Нацагдоржийн үзүүлбэрийг хүргэж байна.

1208
  • “Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг] Үзсэн   3454 2015-10-09
  • Үсээ гоё болгох аргууд Үзсэн   10833 2015-03-24
  • NOKIA утасны үүсэл \бичлэг\ Үзсэн   1962 2014-08-16
  • Хүний наймаа Монголд-3 /хохирогч охин/ Үзсэн   3069 2014-11-02
  • Шинэ жилийн инээмсэглэл: Мөрөөдлийн театр “Үнсгэлжин” хошин шог Үзсэн   2748 2014-12-31
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1395 2017-04-26
  • “Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна Үзсэн   559 2022-08-19
  • “Ам нээвэл” нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн С.Жавхлан Үзсэн   964 2018-02-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.