|

БУСАД Хийн буугаар цонхоороо буудсан Ц.Энгүүн аавынхаа хамтаар уучлал гуйлаа

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!
"Voice Mongolia” шоуны шигшээ найман оролцогчийн нэгээр шалгараад буй Ц.Энгүүн аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудаж байгаа бичлэгээ фэйсбүүк хуудастаа байршуулсан олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж улмаар цагдаагийн байгууллагад шалгагдахад хүрсэн байна. 

Энэ талаар Ц.Энгүүний аав цахим хуудсаар дамжуулан "Би Энгүүний аав байна. Монгол кинонд тулааны найруулагч хийдэг. Энэ буу бол зөвхөн кино зураг авалтад зориулсан ямар ч аюулгүй. Зөвхөн чанга дуу гаргадаг, хошуу нь битүү, харагдахын хувьд хонгио үсэрдэг буу. Энэ бууг гэртээ авч ирж охиндоо сонирхуулсан нь аав хүний хувьд маш том алдаа байлаа. Та бүхнээс уучлал хүсье. Энэ бичлэгийг урлагт хайртай, дуулах дуртай охины маань эсрэг битгий ашиглаарай гэж та бүхнээс гуйж байна” гэж бичжээ. Харин Энгүүн "Би аавтай хамт хий буугаар дуудаж үзэж байгаа бичлэг хүмүүсийг их бухимдуулж, сэтгэлийг эмзэглүүлсэн байгаа. Би хүн гэмтээх, галт зэвсгийг сурталчлах гэж энэ бичлэгийг санаатай хийгээгүй. Энэ үйлдэлдээ их харамсаж байна. Та бүхэн намайг уучлаарай. Ахиж ийм үйлдэл гаргахгүй” хэмээжээ.
 

930
  • “Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг] Үзсэн   3454 2015-10-09
  • Үсээ гоё болгох аргууд Үзсэн   10833 2015-03-24
  • NOKIA утасны үүсэл \бичлэг\ Үзсэн   1962 2014-08-16
  • Хүний наймаа Монголд-3 /хохирогч охин/ Үзсэн   3069 2014-11-02
  • Шинэ жилийн инээмсэглэл: Мөрөөдлийн театр “Үнсгэлжин” хошин шог Үзсэн   2748 2014-12-31
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1395 2017-04-26
  • “Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна Үзсэн   559 2022-08-19
  • “Ам нээвэл” нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн С.Жавхлан Үзсэн   964 2018-02-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.