|

Game 7: "Хаан" Жэймс Бостоны хүүхдүүдэд хичээл заав

NBA-гийн Дорнод бүсийн финалын 7 дaхь тоглолт өнөөдөр боллоо. Хаан Жэймсийн удирдсан "Морьтон цэргүүд " өнөөдөр Бостон хотноо гэртээ харих, цааш үргэлжлүүлэх эсэхээ шийдсэн чухал тоглолтыг хийв. Энэхүү үүргээ Л.Жэймс тэргүүтэй Кливлэндийн залуус гайхалтай биелүүлж цувралын харьцааг 4-3 болголоо. "Хаан" Жэймс өнөөдөр гайхамшиг бүтээж 48 минут тоглон, 35 оноо, 15 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт хийн, 2 блок хийв. Ингэснээр Л.Жэймс есдэх удаагаа NBA-гийн финалд шалгарлаа. Л.Жэймсд өнөөдөр Ж.Грийн маш их тус болон 19 оноо түүж, 8 удаа самбараас бөмбөг шүүрчээ.

Тоглолтын эхний үед Бостонгийн залуус 26-18 харьцаагаар илүүрхэн фэнүүдээ баярлуулсан. Энэ үед Л.Жэймс багийн 18 онооны 12 авсан байлаа. Удаах үе Кливлэндчүүд ялимгүй илүүрхэж тооны харьцааг 39-43 харьцаагаар өндөрлүүлэв.

Илт давамгайлал авахгүй бол боломж олдохгүйг ухамсарлсан Кливлэндчүүд гуравдугаар үед 20 оноо аван, 12-ыг алдав. Төгсгөлийн дөрөвдүгээр үед Бостончууд сүүлийн 2-3 минутад оноогоо ахиулж чадахгүй байсаар 79-87 харьцаагаар ялагдал хүлээв.

Ж.Р.Смит 12 оноо, 4 самбар

Ж.Грийн 19 оноо, 8 самбар

Т.Томпсон 10 оноо, 9 самбар

.Нэнси 10 оноо, 7 самбар

Ж.Хилл 6 оноо, 2 самбар, 2 дамжуулалт

Бостон Селтикс

Ж.Браун - 14 оноо , 6 самбар

Маркус Моррис - 14 оноо 12 самбар

Ал Хорфорд - 17 оноо , 4 самбар

Жэйсон Татум 24 оноо , 7 самбар

856
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.