|

Тэрбумын гэрээ байгуулсан ЛеБроны баг талбайдаа Торонтог "бутниргэв"

NBA-гийн Дорнод бүсийн финалын цувралын эхний тоглолт өнөөдөр эхэллээ. Кливлэндэд болсон эхний тоглолтод Л.Жэймс тэргүүтэй Кавсчууд 31 онооны зөрүүтай хожил байгуулсан нь плэй-оффын түүхэн дэх хамгийн олон онооны давамгайлал болж байна. Мөн  "Кавальерс” плей-оффыг 9-0 гэсэн амжилттай эхлүүлсэн  NBA-ийн түүхэн дэх тав дахь баг болжээ. Тогололтын эхний үе онооны харьцаа тэнцүү байсан ч /33:28 / Торонто 30 дахь оноогоо аваад "цэнэг нь дуусав". Энэ хооронд Кавс багаараа амжилттай довтолсоор эхний хагас 66:44 харьцаатай дууссан. Торонто хичнээн хичээсэн ч 20 онооны зөрүүг багасгаж чадахгүй байсаар 115:84 -өөр тоглолт өндөрлөв. К.Лоури-Д.ДеРозаны хослол өнөөдөр муу тоглож багтаа тус болж чадсангүй.

Кайри Ирвинг 27 оноо,5 оновчтой дамжуулалт хийсэн бол ЛеБрон Жэймс 24 оноо түүн, 6 удаа самбараас бөмбөг шүүрчээ. "Морьтон цэргүүд"-ийн жанжин ЛеБрон "Nike" компанитай хийсэн насан туршийн гэрээ байгуулсан ба мөнгөн дүн нь тэрбумыг давсан байна.

 

 

 

Хоёр багийн дараагийн тоглолт Баасан гарагт 09:30-аас эхлэнэ.

1322
  • CODE хамтлагийн уран бүтээл "Дурсамж" дууны клип Үзсэн   1887 2014-10-05
  • Most Funny Monkey Videos 2014 Үзсэн   2183 2014-07-16
  • Цензургүй яриа - Э.Цэрэндолгор Үзсэн   1390 2016-03-15
  • Бодибьюлдингийн ертөнцөөр аялацгаая Үзсэн   974 2016-10-10
  • Г.Уянга гишүүн Дурлалт хосууддаа зориулан ийнхүү дуулжээ Үзсэн   1556 2015-02-14
  • ВИДЕО: Резинэн чихрийг гахайн арьс, ясаар хийдэг Үзсэн   2047 2016-09-07
  • DIY-CLOTHES new 2015:Хуучин хувцсаа шинэчилж илүү загварлаг болгоцгооё охидоо! Үзсэн   1419 2015-07-16
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   2171 2014-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.