|

Хятадын "Сүнстэй хот"-ыг нураажээ

 

Хятадын Шаньдун мужид байрлах, сүүлийн арван жил хэн ч амьдраагүй "Сүнстэй хот"-ыг өнгөрсөн бямба гаригт нураасан байна. 2007 оноос тэнд орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэлсэн БНСУ-ын иргэн санхүүжилтгүй болсны улмаас 2009 оноос барилгын ажлыг зогсоосон аж. 

28-30 давхар өндөртэй дөрвөн барилга нурахдаа нүсэр их дуу чимээ, тоос шороо үүсгэн 15-хан секундын дотор газартай тэгшлэгдэж байгааг та доорх бичлэгээс харж болно.

 

Энэ газрыг 174 сая юаниар нэрээ нууцалсан нэгэн эрхэм худалдан авч, зочид буудал барихаар төлөвлөжээ. Шинэ зочид буудлын барилгын ажил удахгүй эхлэх гэж байгаа талаар Хятадын эх сурвалжууд мэдээлж байна. 

 

Үүнтэй адил орхигдсон "Сүнстэй хот" БНХАУ-д 20-иод байдаг гэнэ. Сүнстэй гэгдэх болсон шалтгаан нь хөрөнгө оруулалтгүй болж барилгын ажил зогсох, эсвэл хэт алслагдсан байршлаас нь болж хүмүүс нүүж очдоггүй ажээ. Мөн барилгын компаниуд алслагдсан жижиг хот суурингуудад хүн амын тооноос давсан олон орон сууц барьж байгаа нь ийнхүү шинээрээ хаягдах шалтгаан болдог юм байна. 



1051
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.