|

Швейцарын иргэн Ноён уулын асуудлаар засгийн газарт хандаж үг хэлэв

 

Иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн түүхийн олдворт Ноён ууланд олборлолт хийхийг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан анхны шүүх хурал 2016 оны нэгдүгээр сард болсноос хойш 36 дахь хуралтайгаа золгосон нь Монголын шүүхийн түүхэнд рекорд тогтоосон. Энэ алдарт шүүх хурал өнгөрсөн тавдугаар сард болж Иргэний нийгмийн хөдөлгөөнийнхний талд гарсан юм. Түүх соёлын үнэт дурсгал бүхий энэ уулыг цаашид хамгаалж, хадгалж авч үлдэхийг Швейцарийн иргэн Анна Руэ Засгийн газарт фэйсбүүк хуудсаар дамжуулан уламжилжээ. Эрх баригчдад хандаж хэлсэн түүний үгийг бүрэн эхээр нь хүргэвэл.

"Намайг Анна Руэг гэдэг. Та бүхний мэдэж байгаагаар өнгөрсөн жил би 1234 км замыг дугуйгаар туулсан. "Ноён уулаа аваръя”  гэсэн энэхүү шар хантаазыг өмсөж явсан. Би яагаад ингэсэн бэ гэвэл дэлхий нийтэд мессэж хүргэхийг зорьсон. Харин одоо би хувийн зүгээс Монголын Засгийн газарт хандаж үг хэлмээр байна.

Ноён Уулыг хамгаална уу. Түүнийг ашгийн төлөө бусдад бүү өгөөч. Та бүгд үүнийг хамгаалж чадна. Эсвэл үгүй болгож…

Монголын хүүхдүүдийн төлөө хадгалж үлдээгээч. Жинхэнэ баялаг бол алт биш харин ус юм. Байгаль модод бол жинхэнэ баялаг юм. Та өөрийгөө баян гэдгийг мэдэх үү? Банкинд байх мөнгө гэж үү? Үгүй. Таны зогсож буй газар чинь юм.

Эх дэлхий, үүнийг хамгаална уу. Ард түмнийхээ төлөө” гэжээ.

Ноён уул нь хуучин цагийн Өргөө буюу өнөөгийн Улаанбаатараар дайран Хиагтаас Цагаан хэрмийн Чуулалт хаалга орох худалдааны их замын хаяанд байсан тул 18-р зууны сүүл 19-р зууны эхэн үед түүгээр явж өнгөрсөн, Хаант Оросын болоод Баруун Европын жуулчин, элчин нар энэ уулыг, ан аваар элбэг, үзэмжтэй сайхан, нутгийн хүмүүс нь үүнийг ихэд хайрлан хамгаалдаг хэмээн замын тэмдэглэлдээ бичсэн нь бий. Өнөөгөөс 200 илүү жилийн өмнө уг уулыг мөн л Ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэж дархлан хамгаалж байсан нь нутгийн монголчууд тэнд эртний хаад язгууртны булш оршуулга байсныг лавтай мэддэг, тэдгээрийг дээдсийнхээ дурсгал хэмээн үзэж хөндөн сандаахыг цээрлэж байсны гэрч болно.


750
  • Гурван охин” хамтлагийн “Киви” залуус шүүмжлэлд өртөв Үзсэн   1111 2017-12-07
  • "Торгоны хээ" ардын дууны тоглолт Үзсэн   1543 2015-01-30
  • Сүүлийн үеийн тренд Үзсэн   928 2018-11-22
  • X түц - Ойд хошин шог Үзсэн   2193 2014-07-17
  • "Sun juniper"-хийлч Б.Баярцэнгэл: Хийл гоцлолтой амьд хөгжмийн хамтлаг Монголд манайхаас өөр байхгүй Үзсэн   856 2022-11-14
  • Улиралын MVP яаж тоглодогоо харуулж, Уорриорс цувралыг тэргүүлж эхэллээ Үзсэн   1453 2015-06-15
  • Кендалл Женнерийн биеийн нууц |7 минутын дасгал Үзсэн   969 2018-06-26
  • Супер галзуу хулгана Үзсэн   4833 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.