|

Бэлэн гоймон идсэний дараа ходоодонд юу болдог вэ?

АНУ-ын Массачусетсийн Ерөнхий эмнэлгийн эмч Браден Куо бэлэн гоймон идсэний дараа хоол боловсруулалт хэрхэн явагддагыг эм шиг жижиг камер ашиглан бичиж авчээ. Үр дүн нь маш хачирхалтай гарчээ.
 
Бэлэн гоймон идсэнээс хоёр цагийн дараа гэхэд ходоодонд задрал, өөрчлөлтгүй байсаар байж. Удалгүй ходоод боловсруулахын тулд маш ачаалалтай ажиллаж эхэлсэн байна. Ихэнх хүнс идсэний дараа хурдан хугацаанд шингэж боловсруулагддаг. Харин ийм удаан хугацаанд боловсруулагдахгүй байна гэдэг нь ходоод шим тэжээл авч чадахгүй ямар ч тэжээлгүй хоол гэсэн үг юм. Тэр бүү хэл хор болдог байна.
 
Бэлэн гоймонд Tertiary-Butyl HydroQuinone /TBHQ/ хэмээх бодис агуулагддаг. Энэхүү бодис нь нефтийн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн бөгөөд хямдхан боловсруулсан бүтээгдэхүүнийг нөөшлөхөд хүнсний нэмэлт байдлаар цацаж хэрэглэдэг байна. TBHQ-г мөн удаан хадгалахын тулд гоо сайхны бүтээгдэхүүн, сүрчиг, лак зэрэг бүтээгдэхүүнд ашигладаг.
 
TBHQ-г хүнсэнд хэрэглэх хэмжээ хүний биеийн жингээс хамаарч 0-0.5 мг/кг байх ёстой /бохинд хамгийн их TBHQ байдаг/. Хэрэв түүнээс хэтэрсэн хэмжээгээр хэрэглэвэл:
  -Дотор муухайрах, бөөлжих
  -Чих шуугих
  -Дэмийрэх
  -Амьсгал давхцах
  -Сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
 
Удаан хугацаагаар байнга TBHQ найрлагатай хүнс /бэлэн гоймон/ хэрэглэсэн амьтан дээр хийсэн туршилт.
  -Элэгний өөрчлөлт
  -Генийн мутаци өөрлөлт
  -Биохимийн өөрлөлт
  -Нөхөн үржихүйн өөрлөлт
 
Бэлэн гоймон байнга иддэг хүн бодисын солилцооны хам шинж өвчин 68 хувь илүү байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Мөн чихрийн шижин, зүрх судасны өвчлөл эрс нэмэгддэг. Бэлэн гоймон байнга иддэг хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад уураг, кальци, фосфор, төмөр, кали, витамин А, ниацин, витамин С гэх мэт чухал шим тэжээлийн дутагдалтай, эрч хүчгүй, таргалалттай байсан нь судалгаагаар тогтоогджээ.
Эх сурвалж: www.hiub.mn
2152
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.