|

Олонд танигдаагүй 10 тэрбумтан

 

Тэрбумтнууд үргэлж олны анхаарлын төвд байдаг. "Microsoft"-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс, "Amazon" компанийн Жефф Безос, телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри гэх мэт олонд танигдсан баячуудын мэдээлэл хэвлэлээр дүүрэн байдаг шүү дээ. Тэд "TED Talk"-д орж, ном бичиж, залууст хэрхэн амжилтад хүрэх талаараа зөвлөдөг. Харин нөгөө талд ном бичдэггүй, олон нийтийн сүлжээнд ордоггүй (твиттер, фэйсбүүк гэх мэт), тэдгээрийг ашиглахыг ч хүсдэггүй,  зөвхөн ажлаа хийж, бизнестээ анхаардаг нууцлаг баячууд бий. Тэгвэл энгийн амьдралыг эрхэмлэгч, ажилдаа улайрагч тэдгээр даруухан баячуудыг гадаадын нэгэн эх сурвалж нэрлэсэн байна. Та тэднийг харж байгаагүй, танихгүй байж болох ч компани эсвэл алдартай брэндийнх нь нэрээр шууд л таних болно.

Сергей Брин (Sergey Brin)


Нийт хөрөнгө: 47.5 тэрбум доллар

"Google"-ийг үүсгэн байгуулагчдын нэг, "Alphabet"-ийн захирал.

Бернард Арнолт (Bernard Arnault)


Нийт хөрөнгө: 72 тэрбум доллар 

"Christian Dior" болон "LVMH"-ийн захирал. 

Ма Хуатэн (Ma Huateng)

Нийт хөрөнгө: 45.3 тэрбум доллар 

Интернэт, технологийн компани болох "Tencent Holdings"-ийг үүсгэн байгуулагч, захирал.

Франсуаза Беттенкур Мейерс (Francoise Bettencourt Meyers)


Нийт хөрөнгө: 42.2 тэрбум доллар

"L’Oréal"-ийн захирал, өв залгамжлагч.

Хуй Ка Ян (Hui Ka Yan)

Нийт хөрөнгө: 30.3 тэрбум доллар

Үл хөдлөх хөрөнгийн "China Evergrande" группийн хамгийн их хувьцааг эзэмшигч.

Жорже Пауло Леманн (Jorge Paulo Lemann)

Нийт хөрөнгө: 27.4 тэрбум доллар

Хөрөнгө оруулалтын "3G Capital"-ыг үүсгэн байгуулагчдын нэг. Энэ нь "Heinz", "Burger King", "Anheuser-Busch" зэргийг эзэмшдэг.

Карлос Слим Хелу (Carlos Slim Helu)

 

Нийт хөрөнгө: 67.1 тэрбум доллар

Боловсрол, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, үл хөдлөх, технологи, эдийн засаг, спорт зэрэгт олон салбарт охин компанитай "Grupo Carso" группийг эзэмшигч.

Мукеш Амбани (Mukesh Ambani)

 

Нийт хөрөнгө: 40.1 тэрбум доллар

Байгалийн хий, газрын тосны салбарт тэргүүлэгч Энэтхэгийн компани "Reliance Industries"-ийн захирал.

Сюзанна Клаттен (Susanne Klatten)

 

Нийт хөрөнгө: 25 тэрбум доллар 

"BMW" -ийн 19 хувийн​ хувьцаа эзэмшигч, "Altana"-гийн  50.1 хувийн хувьцааг өв залгамжилсан алдартай хөрөнгө оруулагч.

Амансио Ортега (Amancio Ortega)

 

Нийт хөрөнгө: 70 тэрбум доллар

"ZARA" брэндээр олонд танигдсан, хувцас загварын "Inditex" компанийг үүсгэн байгуулагч.


930
  • Нэгэн согтуу эр гэртээ харих замдаа Үзсэн   1602 2014-11-20
  • Хүмүүс оочерлохдоо... Үзсэн   853 2016-01-21
  • Жолооч цагдаагийн өөдөөс зодолджээ Үзсэн   4868 2014-11-12
  • “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн клип Үзсэн   766 2018-08-30
  • Парламент 25 жил баримтат кино Үзсэн   1489 2015-09-21
  • Эрчүүд жирэмслэлтийг мэдрэх боломжтой боллоо Үзсэн   1423 2014-08-14
  • ЁОО ХАХАХА To be or Not to be - Татаадаг хэсэг Үзсэн   1400 2014-11-26
  • ШИНЭ КЛИП: Тейлор Свифт, Пост Мэлоун нарын хамтарсан "Fortnight" дуу цацагдлаа Үзсэн   867 2024-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.