|

FIFA: Алтан цомын товч түүх, намтар

 

Монголын хөлбөмбөгийн болон спортын түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн үйл явдал 2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд болсон. Манай гаригийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга багт олгодог "Алтан цом” эх оронд маань энэ өдөр айлчилсан юм.

 

2006 оноос эхлэн ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос "FIFA WORLD CUP TOUR” -ыг зохион хөлбөмбөгийн дэлхийн аваргын "Алтан цом”-ыг ДАШТ-ий өмнө дэлхийн улс орон, хотуудад аялуулж, хөлбөмбөгийн хорхойтон сая сая хүмүүст "Алтан цом”-ыг хамгийн ойрхноос харж, зургаа татуулах боломж олгодог уламжлалтай болсон билээ. 2006 онд 29 оронд "Алтан цом” зочилж, 175 000 фанатууд оролцсон бол 2010 онд 84 оронд аялахдаа 1 сая, 2014 онд 90 оронд аялахдаа 1.3 сая хөлбөмбөгийн хорхойтнуудтай "уулзаж” амжжээ.

1930 оноос эхлэн дөрвөн жил тутамд явагддаг хөлбөмбөгийн Дэлхийн аваргад олгодог Алтан цомын туулсан түүх, намтар баялаг. 1930 -1970 онд Дэлхийн аваргад 35 см өндөр, 3,8 кг жинтэй Эртний Грекийн Ялалтын бурхныг дүрсэлсэн алтан цом олгож байсан билээ. "Ялалт”, "Алтан дагина” "Дэлхийн цом” гээд олон янзаар нэрлэгдэж байсан ч энэ цомын албан ёсны нэр нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг санаачилсан, ФИФА-гийн гурав дахь Ерөнхийлөгч Жюль Римегийн нэрээр нэрлэгддэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед гутлын хайрцаг доор "нуугдаж”, фашистуудын олз болоогүй эсэн мэнд үлдсэн "Алтан дагина” маань 1966 онд ДАШТ эхлэхээс дөрвөн сарын өмнө үзэсгэлэнгийн танхимаас хулгайд алдагдаж, долоо хоногийн дараа "Алтан цомыг” хогийн саванд сонинд боогоод хаясан байсныг Пиклз гэртэй нохой олж байлаа. 1970 онд Бразилийн хөлбөмбөгчид дэлхийн аварга цолыг гурав дахь удаагаа хүртэхэд нь үүрд хадгалуулан үлдээх болсон юм. Харамсалтай нь Бразилийн хөлбөмбөгийн холбооны байранд хадгалагдаж байсан "Алтан дагина” 1983 онд дахин хулгайд алдагдаад олдоогүй билээ.

Харин одоогийн "Алтан цомыг” Италийн уран барималч Сильвио Гаццаниагийн загвараар бүтээсэн бөгөөд албан ёсны нэр нь FIFA WORLD CUP.

1974 оны ДАШТ-ээс анх олгосон юм. Гэхдээ шинэ цомыг аль нэг багт хэд ч түрүүлсэн үүрд хадгалах эрх өгөхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Алтан цомын өндөр нь 36,5 см бөгөөд 5 кг алт орсон ажээ. Дэлхийн бөмбөрцгийг өргөж буй хоёр хүний дүрстэй "Алтан цом” -ын ёроолд аварга болсон багуудын нэрийг бичдэг бөгөөд ямар ч байсан 2038 он хүртэл аварга багуудын нэрийг бичих зай бий гэдэг. ДАШТ-ий дуусч шинэ аварга тодормогц ориг "Алтан цом”-ыг аварга багт гардуулдаг бөгөөд дараа нь ФИФА жинхэнэ цомыг буцаан авч , мөн л алтаар бүрсэн дуураймал цомыг аварга багт үүрд хадгалуулдаг журамтай. "FIFA WORLD CUP”-ийн жинхэнэ эх хувь бусад үед Цюрих хотноо байдаг ФИФА-гийн Дэлхийн хөлбөмбөгийн музейд хадгалагдаж байдаг юм. 


1066
  • Дуучин Э.Чулуунчимэг- ”Сэтгэлийн зурвас” Үзсэн   1274 2016-09-27
  • Хуримын үер тохиолдсон хөгжилтэй бүтэлгүйтэл Үзсэн   1429 2017-07-24
  • ААВУУДАА ХАЙРЛАЦГААЯ!!! ... /таны сэтгэлийг хөдөлгөх бичлэг/ Үзсэн   932 2016-01-07
  • “Чингисийн цавчилт” Ж.Нарантунгалаг 5 секундэд өрсөлдөгчөө нам цохив Үзсэн   1554 2016-07-04
  • 1995 онд Эрээнд ганзагын наймаачдыг түүж хядсан харгис хэрэг Үзсэн   866 2018-11-29
  • BX – Чиний гарт /ШИНЭ КЛИП/ Үзсэн   1171 2014-12-03
  • Монгол охины хулгай хийж буй бичлэг Үзсэн   2328 2014-08-14
  • Дэлгүүрээс хулгай хийсэн нь... Үзсэн   936 2015-02-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.