|

Хөтлөгч Анхаагийн хурим нижгэр болжээ

"Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Анхаа саяхан хуримаа хийжээ. Хэвлэл мэдээллийн эх сурвалжаас тодруулбал хөтлөгч залуу маань нэлээд хүүхэмсэг гэгддэг бөгөөд "МCS" группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалын нагац дүүтэй хайрын романс эхлүүлснээс хойш нам жим байх болсон. Тэгвэл хосууд маань хэдхэн өдрийн өмнө нижгэр хуримаа хийсэн байна. Тэдний хуриманд Монголын урлаг соёлын одод, биезнес эрхлэгчид зэрэг салбар бүрийн олны танил эрхмүүд цугларчэээ. Залуу хосууд нэг гэрт орж, "Будда Виста” хороололд шинэ байранд төвхнөсөн бөгөөд шинэ тавилгаа цуглуулж байгаа сурагтай. Шоу нэвтрүүлэгт одтой яваа хөтлөгч залуугийн гэргий болсон бүсгүй өмнө нь "ТБД Андууд”-ын Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж, тэр байтугай сүй тавихаар ярилцсан гэгдэж байв. Хамтдаа наадамлан, халамжтай гэгч нь алхалж явсан нь одоогоос хоёр жилийн өмнөх явдал. Гэвч мөн л сүй тавихын даваан дээр хоёр тийш болсон гэнэ. Харин Анхаагийн хувьд "Никитон” хамтлагийн "Үүлэн үст дууны клипэнд тоглосон дүрээрээ олны танил болсон жүжигчин Мишээлтэй нэг хэсэг нэр холбогдож байсан ч мөн л хоёр тийш салсан юм.
 


1232
  • Гитарчин Sungha Jung-ын гайхалтай үзүүлбэрүүд Үзсэн   1794 2014-10-30
  • Хэрвээ бурхан дуулдаг бол ийм л хоолойгоор дуулах байх Үзсэн   691 2019-01-11
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2232 2016-09-12
  • Өнгөрсөн улирлын шилдэг довтолгоо Үзсэн   1176 2017-07-29
  • Хятад Улс тамирчдаа олимпод хэрхэн бэлддэг вэ.. Үзсэн   1499 2016-09-05
  • Хүмүүсийг чадаж байгаа хөгжилтэй бичлэг Үзсэн   1175 2016-01-15
  • Дэлхийн анхны робот иргэнтэй танилц Үзсэн   1592 2018-06-28
  • Хятадууд монгол адууг нядлах гэж ингэж тамлаж байна Үзсэн   2068 2017-10-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.