|

Нууц хүүгийнхээ нэвтрүүлэгт уригдсан Хүсэлтбаатар юу ярив

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нар охин хүү хоёртой урлагийн сайхан гэр бүлүүдийн нэг, охиныг нь Шилдэг өнгө хамтлагийнх нь жүжигчин Х.Баярмаа гэдгийг үзэгчид андахгүй.

Харин Ц.Хүсэлбаатар өмнө нь Б.Янжиндулам хэмээх бага ангийн багш бүсгүйтэй ханилж хөөрхөн хүүгийн аав ээж болцгоосон ч тэдний амьдрал хоёр тийш болсон гэдэг. Тэр хүү нь Стар телевизийн хөтлөгч Я.Учрал гэдгийг зарим нь гадарлах байх.

Өнгөрөгч оны 10-р сард "Учиртай урилга” нэвтрүүлгийнхээ зочноор аавыгаа урьсан хөтлөгч залуу амьдрал, уран бүтээлийнх нь талаар хөөрөлдсөн юм. "Залуу нас гэхээр та өмнө нь нэг амьдралтай байсан гэсэн” гэх асуултанд "Чи бид хоёр эфирт ийм юм ярих юм уу, болох юм уу” хэмээсэн Ц.Хүсэлбаатар үргэлжлүүлэн  

-Идэр залуу насандаа хүний бүсгүй үрийг гомдоож явна гэдгээ ойлгоогүй. Ээж чинь надад их гомдсон байх гэж боддог. Хэлэх хэлэхгүй үг хүний амнаас бас гарна шүү дээ. Хүүгээ олчихлоо гээд ирэхэд нь хэлж болохгүй үгээр гомдоогоод явуулж байсан. Тэрнээс ч болоод бид хоёрын амьдрал нийлээгүй байх гэж аав нь боддог юм. Нэгэнт гомдсон сэтгэлийг эргүүлэхэд хэцүү л дээ. Хожим нь Өлзийхүүтэй уулзаад нэгдүгээрт хүний ганц охин, хоёрдугаарт одоо ухаан суух цаг нь болсон гэдгийг ойлгосон. Залуу насанд хэцүү, хачин ааш гаргаж явсан үе байлгүй яахав хэмээн хариулжээ.

Үе үе хоолой зангируулан ярьсан аав нь нэвтрүүлгийн төгсгөлд нууц гэгддэг хүү Я.Учралыг үнссэн нь сэтгэл хөдөлгөсөн агшин байв.

1764
  • Гитарчин Sungha Jung-ын гайхалтай үзүүлбэрүүд Үзсэн   1794 2014-10-30
  • Хэрвээ бурхан дуулдаг бол ийм л хоолойгоор дуулах байх Үзсэн   691 2019-01-11
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2232 2016-09-12
  • Өнгөрсөн улирлын шилдэг довтолгоо Үзсэн   1176 2017-07-29
  • Хятад Улс тамирчдаа олимпод хэрхэн бэлддэг вэ.. Үзсэн   1499 2016-09-05
  • Хүмүүсийг чадаж байгаа хөгжилтэй бичлэг Үзсэн   1175 2016-01-15
  • Дэлхийн анхны робот иргэнтэй танилц Үзсэн   1592 2018-06-28
  • Хятадууд монгол адууг нядлах гэж ингэж тамлаж байна Үзсэн   2068 2017-10-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.