|

ТУРКМЕНИСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ РЭП ДУУ ДУУЛЖ, АРД ТҮМНЭЭ БАЯСГАВ

Каспийн тэнгисийн эргийн Аваза амралтын газарт амарч буй Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов ач хүүгийн хамт дуу зохиосноо саяхан ард түмэндээ дуулж сонирхуулжээ. Амралтынхаа хоёр дахь өдөр тэр ач хүү Керимгулын хамт шинэ дуу зохиосон тухай тус улсын төрийн мэдээллийн TDH агентлаг саяхан мэдээлсэн юм.

Уг мэдээнд өгүүлснээр эхний өдрийг дугуй унаж, гимнастикийн дасгал хийж өнгөрөөсөн удирдагч мөн шүлэг зохиосон гэнэ. Харин хоёр дахь өдөр "Спортлог Туркменистан” дууныхаа хөгжмийг зохиосон байна. Керимгулы зохиосон аяа өвөөдөө сонсгож, саналыг нь авсан тухай мэдээлжээ.

Ерөнхийлөгч өвөө нь түүнд энэ дуу нь уламжлалаа хадгалсан байхаас гадна орчин үеийн хэмнэлийг тусгасан байх хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгсөн гэнэ. Ингээд тэд хамтарч шинэ дуугаа дуусгаад англи, туркмен хэл дээр дуулснаа видео дүрс болгон тараажээ. Тус улсад удахгүй болох "Амул-Хазар 2018” автомашины уралдаанд энэхүү дуугаа зориулж байгаа гэнэ. Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов дуу зохиож дуулах, зэвсгийн эрдмээ гайхуулах, морь унаж уралдах, DJ хийх зэргээр үе үе авьяас чадвараа нийтэд үзүүлдэг уламжлалтай нэгэн юм.

606
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.