|

Шилэн дансны тухай хууль хэрэгжихэд 14 хоног үлдлээ

Өнөөдөр төрийн ордны их танхимд "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр хууль хэрэгжихтэй холбоотой бэлтгэл ажлын хангалтын талаар холбогдох газруудаас нийтэд мэдээлэл өгсөн юм. Төр татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг энэхүү хуулиар зохицуулах бөгөөд иргэд олон нийтэд хянах эрхийг давхар өгч байгаагаараа үр дүнтэй хууль болно гэж харж банйа. Учир нь улсын эх орны нийтлэг эрх ашигт шууд хамаатай юм. Шилэн дансны тухай хууль 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан. Монголд шинэ олон өөрчлөлтүүдийг авчрах онцгой ач холбогдолтой хууль учраас хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахад зориулж хагас жилийн хугацаа зарцуулжээ. Одоо Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлэхэд 14 хоног үлдлээ. Хуулинд заасан хугацаагаар хууль хэрэгжүүлэх субьектүүд 12 р сарын 25 наас "shilen dans.gov.mn” цахим хуудсанд мэдээллээ байрлуулж эхэлнэ. Хуулийн хүрээнд аудит 4 заалтын хүрээнд хяналь шалтгалт хийх үүрэг хүлээж байна. Үүнд мэдээллийн тогтолцоо иргэд олон нийтэд ойлгогдохоор ил тод байж чадах эсэхэд хяналт тавихаас гадна олон нийтийн анхаарал татсан эрсдэлтэй байж болох мэдээлэл, иргэдийн өргөдөл гомдлын дагуу аудит өөрийн санаачлагаар хуулийн хугацаанаас өмнө хяналт шалгалт хийх үүрэг хуулиар ноогдож байна. Шилэн дансны тухай хуулийн талаарх цахим санал асууга явуулахад 92,6 хувь нь дэмжихээ илэрхийлсэн байна. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах гол хүч бол иргэд байх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ Шилэн дансны иухай хууль нь гадныханы хуулийг хуулбарласан хэрэг огт биш үндэсний төрт ёсны уламжлалаа сэргээсэн хууль гэдгийг сануулж хууль цаашдаа улам чамбайран боловсронгүй болох ёстой гэсэн юм. Монгол Улс хариуцлагатай төр, авилаггүй улс болох арга мехианизмаа ийнхүү Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтээр хангахаар зорьж байна.
2209
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.