|

MX Vertical загварын хулгана гарын бугуйг зөв байрлалд оруулна

Компьютерын эд анги, дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Швейцарийн "Ложитэк” компани компьютерын босоо хэлбэрийн бүтэцтэй анхны хулганаа бүтээж, танилцуулсан байна. Уламжлалт аргаар түлхүү ашигладаг хэвтээ хэлбэрийн бүтэцтэй хулганатай харьцуулахад "MX Vertical” нэртэй тус хулгана нь гарын бугуйг зөв байрлалд оруулдаг ач холбогдолтой хэмээн онцолжээ.  

Энэ хулганыг компьютерийн дэлгэцний ард удаан хугацаагаар суудаг программист болон геймеруудад илүү тохиромжтой бүтээл хэмээн мэдээлсэн. Аливаа хүн урт, богино хугацаанаас үл хамааран компьютерийн ард суухад үргэлж хулганатай харьцаж байдаг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зориулалтын хэвтээ бүтэцтэй хулгана хүний гарын бугуйнд бага зэрэг ачаалал өгдөг байна. Энэ нь даамжраад бугуйн яс, мэдрэлд сөргөөр нөлөөлдөг үр дагавартай гэж мэргэжилтнүүд үздэг.

Харин энэ харагдаж байгаа хулгана энэ асуудлыг шийдэж өгсөн гэдгээрээ онцлогтой. Гэхдээ яг ийм төрлийн хулгана аль хэдийнээ зах зээлд нэвтэрч, хэрэглэгчдийн танил хэрэгсэл болчихсон ч гэлээ Ложитэк компанийн зохион бүтээгчдийн урласан хулгана гэдгээрээ анхаарал татаж байгаа юм. Энэ нь илүү шинжлэх ухааны ул суурьтай, мэргэжлийн хүмүүсийн судлаачдын туршилтын үр дүнд гарч ирсэн хэлбэр хийцийг шингээж өгсөн гэсэн үг. "MX Vertical” хулгана 79 / 78,5 / 120 мм-ийн хэмжээтэй, 135 гр жинтэй. Гарын сарвууны байрлалд тохируулж хулганы товчлуур бүхий тавцанг 57 хэмийн налуу байдлаар хийж өгсөн. Энэ нь ихэнх тохиолдолд энгийн хулганаас бугуйн дирдэг ачааллыг 10 хувиар бууруулдаг юм байна.

Үндсэн хулгана нэг, хоёр гэсэн товчлуур болон голын эргүүлдэг хэсэгтэй мөн дээрээс нь программчдад зориулсан хялбарчилсан үйлдлийг гүйцэтгэх үүрэгтэй нэмэлт 2 товчлууртай. Хийгдсэг материалын хувьд гэвэл хөнгөн цагаан болон зөөлөн чанарын резинээс бүрдсэн. Утасгүйгээр ажилладаг. USB оролтоор цэнэглэнэ. Цэнэг нь дүүрсэн тохиолдолд 4 сарын турш ажиллах боломжтой юм байна. Logitech MX Vertical – хулгана энэ сараас 99,99 ам.доллараар худалдаалагдаж эхэлжээ.

814
  • Боролдойн цаг бүтнээрээ #HD дарж үзнэ үү Үзсэн   2883 2015-04-20
  • Хүнийг тайвшруулдаг төгөлдөр хуурын топ 10 ая Үзсэн   2048 2016-08-24
  • Хэн ч зарлаагүй дэлхийн 3-р дайн Үзсэн   1199 2015-11-11
  • "Мастер тулаанч -2017" тулааны реалити шоу Үзсэн   1134 2017-04-20
  • Twenty one pilots: Heathens Үзсэн   1030 2016-08-23
  • Big Gee - ”Орилоон” Үзсэн   852 2018-01-22
  • "Nb & Sally" нэвтрүүлгийн хөгжилтэй хэсгүүд Үзсэн   1761 2014-12-03
  • Дауны хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн бичлэг олны сэтгэлийг хөдөлгөжээ Үзсэн   770 2018-03-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.