|

Хар тамхины ”наймаачин” хулгана (видео)

Бразилийн Барра-да-Грота шоронгийн хуягууд хар тамхи тээвэрлэх зарлагын үүрэг гүйцэтгэж байсан оготныг илрүүлжээ. Тэр хулганы сүүлэнд жижигхэн уутанцартай хар тамхийг уясан байсан бөгөөд мэрэгч амьтан хонгилоор камер хооронд түгээлтээ хийж гүйсэн гэнэ. Энэ оготно камер хооронд дамжин өнгөрөх "гүүр” маягаар ашиглагдаж байсан гэдгийг шоронгийн удирдлага онцлов.

"Тэд гялгар уутыг хулганы сүүлэнд уяад дараа нь хар тамхи зэрэг бусад эд зүйлсийг нэг камераас нөгөө рүү тээвэрлэхэд ашиглаж байв” хэмээн шоронгийн дарга хэлжээ. Оготно зорьсон газраа ирэнгүүт хоригдол түүнийг эвтэйхэн барьж аваад сүүлнээс нь уясан уяаг тайлж авна.

Хуягууд нэгжлэг явуулаад 29 уут марихуан, 23 уут кокаин хар тамхийг илрүүлсэн аж. Өдгөө тэд хяналтын камерын бичлэгийг үзэж байгаа бөгөөд хоригдлуудын чухам хэн нь уг оготны эзэн байсныг тогтоохоор ажиллаж байгаа юм. Хөөрхий хулганыг шоронгоос холгүйхэн эрх чөлөөтэй болгож тавьсан байна.
 
1450
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.