|

“Босоо хөх Монгол”-ын гишүүнийг ЖООТУУДАХ гэсэн хятадыг 500 мянгаар торгожээ /бичлэг/

 

Одоогоос гурван сарын өмнө буюу 5-р сарын эхээр "Босоо хөх Монгол”-ынхан Дорнод аймгийн Дашбалбар суманд орших Хятадын хөрөнгө оруулалттай "Шинь Шинь” уурхайд монгол ажилчдын урилгаар очиж "ажилласан”. Бүлгэмийн гишүүдийг Улааны уурхайд очих үед хятад ажилчин жоотуу барьж дайрсан гэх бичлэг цацагдсан. Саяхан тэрхүү омогтой хятадын хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Жоотуу далайгч нь Ши Шиахуа /SHI XIAOHUA/ гэдэг 28 настай цахилгаанчин байжээ. Тэрээр жоотуу барин дайрсанаас гадна өөр нэгэн хятад "Босоо хөх Монгол” бүлгэмийн Дорнод салбарын дайчин гишүүнийг монгол, хятад ажилчдын нүдний өмнө боож унаган бүлгэмийн нэр хүндийг унагасан аж. Боолгуулсан гишүүний мэдүүлсэнээр "...: Цээгий ах намайг "тэр хэдийг гаргаад ир” гэхээр нь засварын өрөө рүү ороод дотор нь байсан хятад хүмүүсийг "гар” гэсэн боловч ойлгохгүй байсан. Тэгэхээр нь хувцаснаас нь татаад гаргатал нэг хятад босч ирэнгүүтээ шууд миний цээж рүү гараараа цохиод намайг боосон. Энэ үед араас шилэн хүзүү рүү цохих шиг болж хэсэг манараад сэрэхэд анх цохисон хятад үсдэж тонгойлгосон. Араас цохисон хятад жоотуу бариад далайн дайрахад Цээгий ах амжиж тэврэн болиулсан ...” гэжээ.  Ийнхүү хятадуудыг хашраах гэж ирсэн бүлгэмийн гишүүдийг хятадууд хашраасан байна.


 

НУУЦ.мн


1151
  • Монгол охидын зодоон Үзсэн   1363 2019-10-14
  • Дасгал сургуулилт хийж байхдаа сонсоход тохиромжтой 15 дуу Үзсэн   2649 2015-06-09
  • Хөгжөөн дэмжигч бүжигчдийн дунд сондгойрон харагдах хүү Үзсэн   913 2016-01-27
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа танилцууллаа Үзсэн   809 2021-04-19
  • Роналду багаа ялалтад хүргэв Үзсэн   887 2019-01-28
  • Улиралын MVP яаж тоглодогоо харуулж, Уорриорс цувралыг тэргүүлж эхэллээ Үзсэн   1576 2015-06-15
  • Гүйлтын зам дээр бүжиглэж байна. Гайхалтай Үзсэн   1260 2015-06-16
  • Төрийн өмчит өмчит компаний ТУЗ-д агентлагийн дарга нарыг томилохыг хориглолоо Үзсэн   1744 2014-11-28
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.