|

Глэнн Вэйс “Эмми”-ийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

 

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын "Майкрософт” театрт даваа гарагт  болсон 70 дахь удаагийн "Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын үеэр Оскарын найруулагч Глэнн Вэйс өөрийн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.

Тэрбээр"Амьдралд баяр гуниг хосолж байдаг. Би яг одоо энд зогсож байгаадаа үнэхээр их баяртай байна. Ээж минь нас бараад хоёр долоо хонож байна. Ээж минь миний зүрх сэтгэлд үргэлж хамт байх болно. Ээж минь нэг хүнээс гэрэл  цацардаг гэж ярьдаг байсан. Түүнийгээ хэзээ ч битгий алдаарай гэж захисан. Тиймээ ээжийн минь зөв. Жан, чи бол миний амьдралын гэрэл гэгээ юм шүү. Гэхдээ чи гайхаж байгаа байх. Яагаад чамайг найз бүсгүй минь гэж хэлэхгүй байгааг. Учир нь би чамайг эхнэр минь гэж дуудахыг хүсэж байна” гэжээ.

Глэнн Вэйс найз бүсгүйнхээ өмнө өвдөг сөгдөн  суугаад "Энэ бол миний аав 67 жилийн өмнө ээжийн минь хуруунд зүүж өгч байсан бөгж. Би одоо үүнийг чиний хуруунд зүүхийг хүсэж байна. Надтай гэрлэх үү? ” гэж асуухад Жан толгой дохин "Тиймээ” гэж хариулжээ.


1135
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.