|

Хүчиндүүлсэн гэх бүсгүйтэйгээ Роналдогийн бүжиглэж буй бичлэг цацагдлаа

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр таван удаа шалгарсан 33 настай Криштиано Роналдо сүүлийн хэд хоногийн турш дуулиантай гэмт хэрэгт нэр холбогдон, тэдгээртэй нь холбоотойшинэ баримтууд цацагдсаар байна.

АНУ-ын иргэн, 34 настай Кэтрин Майорга түүнийг хүчингийн хэрэгт буруутган, шүүхэд хандсан. 2009 онд буюу есөн жилийн өмнө Лас-Вегасын Palms Casino Resort зочид буудлын ариун цэврийн өрөөнд Роналдод хүчиндүүлсэн гэх бүсгүй Германы Der Spiegel сэтгүүлд ярилцлага өгснийхөө дараа албан ёсоор шүүхэд гомдол гаргасан юм.

Тэгвэл энэ удаа Роналдо Майорга хоёрын Лас-Вегасын Sin Sity шөнийн клубт хамтдаа бүжиглэж буй бичлэгийг Их Британийн The Sun дэлхий нийтээр цацлаа. 2009 оны зургадугаар сард хөлбөмбөгийн улирал өндөрлөж, амралтын байдалтай байх үедээ Роналдо Майоргатай клубт танилцаж, дараа нь зочид буудалд урьсан гэдэг.

Харин хүчингийн хэрэг хийсэн эсэх тухай бол алдарт хөлбөмбөгч "Үгүй ээ, миний нэрийг ашиглаж мөнгө олох гэсэн арга” гэж мэдэгдсэн. Гэвч хэрэг явдал болсноос хойш зургаан сарын дараагаар Роналдо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан Кэтрин Майоргад 375 мянган ам.доллар өгсөн гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. Үүнийг хэвлэлүүд Майоргаг дуугүй байлгахын төлөө төлсөн мөнгө гэж тодорхойлох болсон.

Ямартай ч алдартай хөлбөмбөгчийн шөнийн клубт бүжиглэж буй бичлэг тэдний уулзалтын хөдөлбөргүй нотолгоо болоод байна.


www.zindaa.mn


724
  • Гитарчин Sungha Jung-ын гайхалтай үзүүлбэрүүд Үзсэн   1794 2014-10-30
  • Хэрвээ бурхан дуулдаг бол ийм л хоолойгоор дуулах байх Үзсэн   691 2019-01-11
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2232 2016-09-12
  • Өнгөрсөн улирлын шилдэг довтолгоо Үзсэн   1176 2017-07-29
  • Хятад Улс тамирчдаа олимпод хэрхэн бэлддэг вэ.. Үзсэн   1499 2016-09-05
  • Хүмүүсийг чадаж байгаа хөгжилтэй бичлэг Үзсэн   1175 2016-01-15
  • Дэлхийн анхны робот иргэнтэй танилц Үзсэн   1592 2018-06-28
  • Хятадууд монгол адууг нядлах гэж ингэж тамлаж байна Үзсэн   2068 2017-10-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.