|

Риогийн зочид гэмт хэрэгт өртсөөр байна

Рио де Жанейро хотын Ипанема бол далайн эргийн дүүрэг бөгөөд энд гадаадын жуулчид ихтэй. Тэгвэл энэ хавьд өдөр тутамд тохиолддог хулгай, дээрмийн зураглалыг энэ бичлэгнээс харж болно. Энд зарим гэмт этгээд хүний эд зүйлийг шууд булаагаад зугтаах, зарим нь хоолойд нь хутга тулгаж дээрэмддэг байна.Халдлагад өртсөн Олимпийн зочдын дотор засгийн газрын сайд, тамирчид, дасгалжуулагчид, хэвлэл мэдээллийнхэн хүртэл багтаж буй.

Рио 2016-д 180 гаруй хүнтэй ажиллаж байгаа AFP агентлаг гэхэд хэд хэдэн удаа эд зүйлсээ алдсан байна. Эд зүйлсээ булаалгасан Хятадын саадтай гүйлтийн тамирчин Ши Донфэнг "Мөнгөө алдах нь илүү том аюулаас аврагдах арга болж байна” хэмээн хэвлэлд ярьжээ. ТэгвэлПортугалийн боловсролын сайд Тяго Брандао Родригес өнгөрсөн Бямба гарагт Ипанема дүүрэгт хутга тулгуулан дээрэмдүүлсэн тухай Португалийн хэвлэлүүд шуугиж байв. Сайд дээрэмчдэд мөнгө, гар утас, цүнхээ өгөхөөс өөр аргагүйд хүрсэн гэж мэдээлсэн юм.

 

Д.Од
1198
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.