|

13-40 нас хүртлээ 40 ХҮҮХЭД төрүүлсэн африк эмэгтэй

Угандагийн 40 настай Мариам Набатанзи нь Африкийн хамгийн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйд тооцогдож байна. Тэрээр 13-40 хүртэлх насандаа нийтдээ 40 хүүхэд төрүүлжээ. Түүний бага нас нь тун хүнд хэцүү өнгөржээ. Эх нь нас барсаны дараа аав нь ахин гэрлэсэн. Хойд ээж нь дагавар хүүхдүүдээ үзэн ядаж нэг нэгээр нь сэм хороож эхэлсэн гэнэ. Аймшигт хойд  эхийн гарт ах эгч нь амиа алдсан бол Мариам азаар амьд үлджээ.

Эцэст нь хойд эх  түүнээс бушуухан салахын түүс  болж 12 настайд нь 40-тэй эрд эхнэр болгон зарсан. Нөхөрт гараад нэг жилийн  дараа 13-тайдаа Мариам анхны хүүхдээ төрүүлж ихэр мэндэлжээ. Хоёр жилийн дараа гурван ихрийг төрүүлж араас нь бүр дөрвөн ихрийг гаргасан байна.

Энэ мэтээр зургаа төрж 18 хүүхэдтэй болсон Мариам эцэст нь эмчид ханджээ. Гэтэл эмч хүүхэд төрүүлэхээ боливол бие эрхтэнд ноцтой өөрчлөлт гарч улмаар амиа алдаж мэднэ хэмээн анхааруулжээ. Ийм оношийг үзүүлсэн хэд хэдэн эмнэлэг гаргасан тул арга буюу хувь заяатайгаа эвлэрсэн.

-Би улсынхаа хамгийн том сайн гэдэг бүх эмнэлэгт үзүүлсэн-
Энэ хугацаанд тогтмол төрсөөр байжээ. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, ерөндөг тус болсонгүй. Хуучинсаг үзэлтэй нөхөр нь бэлгэвч хэрэглэхээс эрс татгалздаг бол ерөндөг зэрэг нь Мариамд реакци өгдөг. Нэг удаа ерөндөгөөсөө болоод комид хүртэл орж байсан гэнэ.

Ийнхүү олон хүүхэд төрүүлдэг гэдгээрээ мужийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч нарын том "асуудал” болжээ. Эцэст нь эмч нар Мариамд мэс засал хийж өндгөвчний сувгийг нь боосноор жирэмслэлтийг зогсоож чадсан. Хэдийгээр хүүхэд гаргахаа больсон ч амьдрал нь амаргүй хэвээрээ байна.

Нөхөртэй хэдий ч Мариамыг өрх толгойлсон эмэгтэй гэхэд болно. Гэр бүлдээ анхаардаггүй, үр хүүхдээ тоодоггүй нөхөр нь олон жил олноор явж байгаа гэнэ. Жилдээ хэдхэн удаа л эхнэртэйгээ унтах гэж гэртээ ирдэг.  Ирэхээрээ зоддог тул Мариам гадуур явж байхыг нь дээрд үздэг. 
-Манайд нөхөр нь эхнэрээ зодох нь хэвийн зүйл. Бид тэвчихээс өөр арга байдаггүй. Манай элэнц эмээ нарын үед тийм байсан, одоо ч хэвээрээ-

Тэрээр 40 хүүхдээ ганцаараа өсгөдөг.

Хүүхдүүдээ тэжээхийн тулд хийгээгүй ажил байхгүй гэнэ. Хувцас оёж бас бялуу жигнэмэг хайрч зардаг. Бүр үс засаж гоо сайхны будалт хийж сурчээ. Мөн хажуугаар нь эмийн ургамал түүж зардаг гэнэ. Хэдий ийм ч  Мариам өөрийгөө аз жаргалтай хүн гэж үздэг. 
-Миний хүүхдүүд бол миний аз жаргал. Тэд маань аз жаргал авчирагчид болохоос дараа ядаргаа огтхон ч биш. Харин ч энэ олон хүүхдийг тэжээж чадаж байгаагаараа би өөрөөрөө бахархдаг -
Тэрээр нийтдээ 44 хүүхэд гаргаснаас 40 нь эсэн мэнд бойжиж өсөж байна.


 

 

НУУЦ.мн

744
  • ДУУЧИН С.СЭРЧМААГИЙН АВЬЯАСЛАГ ОХИН Үзсэн   837 2016-02-17
  • "Баасан гараг" нэвтрүүлэг - жүжигчин Гэрэлцэцэг Үзсэн   1493 2016-06-19
  • Асашёрюү аваргын ид үеийн барилдаанаас хүргэе /видео/ Үзсэн   1420 2015-02-02
  • Батхүү Эбигийн эвгүй дурсамжийг ярьж Одгэрэлийг эгдүүцүүлэв Үзсэн   969 2016-04-29
  • Эмнэлгийн үүдэнд төрж буй эмэгтэйн бичлэг Үзсэн   1269 2016-08-10
  • Бөх сонирхогчид сар шинийн барилдааны тасалбарт 24 цаг дугаарлаж байна Үзсэн   807 2018-02-15
  • "let it go" дууг хүүхэлдэйн киноны баатруудын дуугаар ийнхүү дуулжээ Үзсэн   1327 2015-02-16
  • "Miss Mongolia 2015" цуврал нэвтрүүлэг /Видео/ Үзсэн   1254 2015-09-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.