|

”Авьяаслаг Монголчууд” шоунд хамгийн сонирхолтой бүжгийн тулаан болно

"Авьяаслаг Монголчууд" шоуны гуравдугаар улирлын дугаарын шилдэг оролцогчид өчигдөр тодорлоо. Шилдэг 32 оролцогчид дунд тун ч ширүүхэн өрсөлдөөн болох нь тодорхой болоод буй бөгөөд энэ удаад нэг баг болон хамтран зүтгэж, Монголын гудамжны бүжгийг шинэ төвшинд гаргаж байсан залуус өрсөлдөгчид болон хувирсан байх аж. Бүжигчин Төөгөө өөрийн "116" студийн бүжигчдийг тус шоунд сорьж буй бөгөөд тэд өөрсдийн орон зайн мэдрэмжийг гайхуулсан. Харин Төөгөөтэй хамтран зүтгэж байсан Баачка "Аймар" продакшны бүжигчдээ мөн тус шоунд бэлдэж оруулсан бөгөөд тэд эрч хүчийг үзэгчдэд бэлэглэв. Мөн бүжигчин Шижирээ дуу болон бүжгийн үзүүлбэрийг хослуулан тус шоунд оролцож буй бөгөөд тэд хамтран 2011 онд "Аймар" продакшнаа үүсгэн байгуулж байсан аж. Хоорондын үл ойлголцлын улмаас тэднийг тус тусын замыг хөөх болсон хэмээх яриа байдаг ч залуус өнөөг хүртэл дотно нөхөрлөсөн хэвээр байгаа аж. Тэд хэрэв бүгдээрээ шилдэг наймд шалгарч чадвал тэдний дунд ёстой л гал гарсан өрсөлдөөн болох нь дамжиггүй. Одооноос үзэгчдэд хүлээлт үүсч эхэлсэн бөгөөд тэд дараагийн удаад ямар бэлэгтэй ирэх бол? 

 

 

 Бүжигчин Төөгөөгийн "116" студийн бүжигчид: 

 
Бүжигчин Баачкагийн "Аймар" продакшны бүжигчид: 
 
 
Бүжигчин Шижирээ:


1062
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1373 2017-04-26
  • “Bad Boys for Life” кино “Box office”-ийг тэргүүллээ Үзсэн   973 2020-01-21
  • Л.Эрдэнэчимэг гишүүнд элдвийн нэр хочноосоо салах боломж байна Үзсэн   1155 2016-05-18
  • УИХ-н гишүүн Г.Уянгын "ТВ-9" телевизид өгсөн сонирхолтой ярилцлага /видео/ Үзсэн   1299 2015-10-20
  • “Enterprise drone” арга хэмжээ Монголд Үзсэн   954 2019-02-14
  • Ийм хаалгач, гоол гэж байх уу даа Үзсэн   1315 2016-01-26
  • Хөөрхөн бичлэг - Let it go Үзсэн   1797 2014-08-12
  • Кавай Леонард ”аварга” сагсан бөмбөг тоглов (видео) Үзсэн   2035 2014-09-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.