|

Дүүгийнхээ мөрөөдлийг биелүүлсэн бүжигчин охин

 
Тусгай асаргаа, тусламж хэрэгтэй хүүхдүүдэд гараа сунгадаг WHAS байгууллагаас хүүхдүүдийн дунд урлагийн тэмцээн зохион байгуулсан юм. Энэхүү уралдаанд оролцсон эгч дүүс үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж чадсан юм. Учир нь Латковскийн эгч дүүсийн энэ бүжгийн дүрс бичлэгийг 134 мянган хүн шэйр хийж, 297 мянган хүн лайк дарсан байлаа. 
 
Бүжигчин охидын дүү болох Грэйси Латковски суунга болон мэдрэлийн хүнд өвчтэй юм. Ийм хүнд өвчтэй ч гэсэн хөөрхий охин өөрийгөө бүгдээс татгалзах шалтгаан өгсөнгүй. 
 
Грэйси 3 настайгаасаа эхлэн бүжиглэж эхэлсэн бөгөөд үүнийгээ чин сэтгэлээсээ хийдэг юм. Хүүхдийн урлагийн наадамд Грэйси тэргэнцэр дээрээ суун бүжиглэсэн бөгөөд эгч Кюнси нь түүний өөдөөс толины тусгалд харагдаж буй өөрийнх нь дүрсийг харуулж буй мэтээр бүжиглэжээ. Ингэхдээ тэд өөд өөдөөсөө харан бүжиглэсэн нь олны сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. 
 
Хэдийгээр хөл дээрээ босч бүжиглэж чадахгүй, гараа уян налархай хөдөлгөж чадахгүй ч гэсэн Грэйси бүх сэтгэлээрээ бүжиглэж байсан нь түүнд хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлсэн нь лавтай. 
 

1281
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.