|

Наймдугаар сараас хойш эзнээ хүлээж буй нохойны бичлэг цахим сүлжээнд таржээ

 

80 гаруй өдөр эзнээ зам дээр хүлээж буй нохойны зураг, бичлэг Хятадын цахим ертөнцөд олны анхаарлыг татаад байна.

Түүний эзэн Өвөр Монголын Хөх хотод наймдугаар сарын 21-нд нас барсан бөгөөд тус зам дээр нохой нь өдөр бүр ирж эзнээ хүлээдэг аж.

Таксины жолооч болон зам дагуу өнгөрч буй хүмүүс нохойд туслахыг хүсдэг ч ойртохоор зугтаад явчихдаг гэнэ.


Тус бичлэгийг 11-р сарын 10-ны өдөр авч, Хятадын цахим сүлжээ болох Weibo-д тавьжээ. Weibo-гийн хэрэглэгчид нохойны үнэнч байдлын тухай санал бодлоо илэрхийлсээр байна. Тухайлбал нэг хэрэглэгч "Хүний хамгийн үнэнч найз бол нохой. Манай гэр бүл нохойтой байсан. Өдөр бүр сургуулиас ирэхэд минь тосдог байж билээ” гэжээ.

Гэхдээ энэ нь Хятадад шуугиан тарьж буй анхны тохиолдол биш юм. Энэ жилийн эхээр Xiongxiong нэртэй нохой эзнээ галт тэрэгний буудал дээр өдөр бүр хүлээдэг байсан нь олон нийтийн сүлжээнд мөн тарж байв.

80 өдөр эзнээ хүлээнэ гэдэг урт хугацаа юм шиг боловч олон жил эзнээ хүлээн түүхэнд нэрээ үлдээсэн үнэнч ноход бий .

Тухайлбал 1920 оны үед Японд байсан Хачико нохойны түүх олны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Хачико есөн жилийн турш эзэнтэйгээ уулзахын тулд өдөр бүр галт тэрэгний буудал дээр ирдэг байсан юм.


Эх сурвалж: BBC


1080
  • Эгэл ардын дунд орших ардын гоц авъяастан Үзсэн   1618 2015-05-19
  • Б.Жамъяандорж гурван сая төгрөгийн эзэн боллоо Үзсэн   827 2019-02-25
  • Europoos.S.com хаягтай Online shop- оос захиалга хийсэн иргэдийн ачаа, бараа гаалийн агуулахад гацсан асуудлаар тодруулга хийж байна... Үзсэн   642 2022-03-24
  • Амьтад толинд өөрийгөө хараад яадаг вэ Үзсэн   1351 2015-06-17
  • Хөлөөрөө толгойгоо 134 удаа цохиж Гиннесийн номд оров Үзсэн   1528 2015-08-17
  • Б.Лхагважав: Оюутолгой төсөлд "Монголын арбитрийн шүүхээр шүүлгэнэ" гэх заалт оруулж болох байсан Үзсэн   1381 2015-04-02
  • Дуучин Заяа "Зөрүүдхэн" минь хэмээх шинэхэн клипэндээ эхнэрээ тоглуулжээ Үзсэн   1006 2018-11-17
  • Үнэхээр сэтгэлийн бэлэг гэдэг агуу шүү. Баярлалаа Үзсэн   1906 2014-08-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.