|

Питбулл нохой гэрийн эздээ галаас аврав

Нэгэн питбулл нохой гэрийнхээ эздийг галын аюулаас аварч, тэр дундаа долоон сартай бяцхан эзнээ аврахын тулд манцуйнаас нь чирснээр баатар болжээ. Калифорнийн оршин суугч Нана Чайчандагийн Саша нэртэй найман сартай питбулл нохой нь шөнө дундын алдад унтаж байсан эздээ сэрээхийн тулд үүдэн дээр чангаар хуцаж эхэлсэн байна. Гэрийн эзэгтэй Нана нохой нь яагаад хуцаад байгааг мэдэхийн тулд очиж хаалгаа онгойлгоод үеэлийнд нь гал гарч байгааг харжээ. Харин түүнийг хаалга онгойлгомогц нохой нь долоон сартай Масайла охиных нь өрөө рүү хар эрчээрээ гүйж одсон гэнэ. "Тэр аль хэзээний охины минь өрөөнд орчихсон манцуйнаас нь зуугаад чирж байсан" хэмээн Чайчандаа ярьсан юм. Түүний энэ үйлдэлд бүсгүй тийм ч цочирдоогүй гэнэ. Учир нь Саша нохой охинтой нь маш ойр байдаг бөгөөд хамтдаа усанд хүртэл ордог гэнэ. 

Гал гарахад тэдний үеэл гэртээ байгаагүй бөгөөд питбуллын баатарлаг үйлийн ачаар энэхүү ослоос болж хэн нэгэн гэмтээгүй байна. Гэрийн эзэд нохойгоо гадаа хонуулдаггүй хэдий ч тэр өдөр нохой нь гадаа байж таарсан нь тохиолдлын хэрэг биш байсан гэж тэд үзжээ. "Би түүнд маш их өртэй боллоо. Хэрвээ Саша байгаагүй бол энэ хэрэг явдал эмгэнэлтэйгээр төгсөх байсан биз" хэмээн Нана ярьсан байна. Чайчандагийн гэр энэхүү галд өртсөн бөгөөд өдгөө амьдрах боломжгүй болсон гэнэ. 
1157
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.