|

САРАН ДЭЭР ТАРЬСАН АНХНЫ УРГАМАЛ ХЭДХЭН ХОНОГИЙН ДОТОР ҮХЖЭЭ

Саран дээр хүн төрөлхтний анх удаа ургуулсан ургамал хэдийнэ "үхсэн” болохыг CNN мэдээлэв. Хятадын эрдэмтэд сарны гадаргуун дээр хөвөнгийн ургамал тарьсан нь дэлхийн дагуул дээр амьд ургамал тарьсан анхны тохиолдол боллоо гэж шуугиан тарьсны хэдхэн өдрийн дараа дээрх мэдээ цацагдсан юм. Улмаар туршилтыг бүрэн зогсоосон байна.

Энэ оны нэгдүгээр сарын 3-нд Хятадын сансрын хөлөг анх удаагаа сарны нөгөө талд газардаж, улмаар тусгай хүлэмжинд хөвөнгийн үр ургуулж эхэлсэн. Уг туршилтын зорилго нь хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн саран дээр амьдрахаар болвол хүнс тэжээлээ өөрсдөө ургуулах боломжтой эсэхийг турших байв.


"Хүлэмжийн дотоод дулааныг удирдах хоёр ч төхөөрөмж байрлуулсан хэдий ч -30 хэмээс буугаагүй бөгөөд ийм хэмд ямар ч ургамал тэсэх боломж байсангүй” хэмээн төслийг удирдсан, Чунцин их сургуулийн профессор Xie Gengxin ярьжээ. Угтаа тэд 100 хоног тэснэ хэмээн төлөвлөж байсан аж.

1052
  • Ихэр Луу Кино Монгол хэлээр Үзсэн   3532 2014-08-09
  • Ерөнхийлөгч Хятад гэдгээ хүлээн зөвшөөрлөө Үзсэн   2423 2015-09-23
  • Андре Игодаула, Леброн Жеймс хоёрын “бүжиг” Үзсэн   903 2018-06-11
  • Авто тээврийн үндэсний төвийн ажилчид "Онцгой дэглэмийн үе"-д ажлын байрандаа архи хэрэглэсэн үү Үзсэн   823 2020-03-16
  • АSK-д донтсон охид Үзсэн   1347 2016-04-11
  • Г.Оюун – Авьяас тэтгэвэрт гардаггүй | 1-р шат | Дугаар 7 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1064 2016-10-17
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1359 2015-09-15
  • М.Оюунчимэг: Ерөнхий сайд эмэгтэй гишүүд сургууль, цэцэрлэгийн асуудалд... Үзсэн   687 2019-12-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.