|

Айраг өртөөнд машин галт тэрэгтэй мөргөлдөн, машины жолооч газар дээрээ нас баржээ

 

Дорноговь аймгийн Айраг өртөөний галт тэрэгний зам дээр өнөөдөр 01.05 минутад машин, ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Ачааны машины жолооч газар дээрээ нас барж, кабинд сууж явсан хоёр зорчигчийг эмнэлэгт хүргэсэн байна. Тэдний биеийн байдал хүнд байгаа гэж Төмөр замын цагдаагаас мэдээлсэн юм.  

УБТЗ-ын Замын даргын хэвлэлийн төлөөлөгч Л.Зоригтоос ослын талаар тодруулахад "Галт тэрэгний машинист зам дээр ямар нэг саад тотгор байгааг харсан даруйдаа тоормос гишгэхэд 1 км яваад галт тэрэг зогсдог. Галт тэрэг тоормос гишгэсэн даруйд шууд зогсох ямар ч боломжгүй. Авто замын хөдөлгөөнд явган зорчигч давуу эрхтэй байдаг шиг төмөр зам дээр галт тэрэг давуу эрхтэй. Дүрэм ёсоор авто машин галт тэрэг явж өнгөрсний дараа гармаар нэвтэрч, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үүрэгтэй” гэв.

Удахгүй Цагаан сарын баяр эхэлнэ. Баярын өмнө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ихээхэн нэмэгддэг. Иргэд олуулаа нэг машинд чихэлдэж явах, даац хэтрүүлэх, өөр хоорондоо чанга ярилцаж, хөгжмөө чангалан жолоочийн анхаарлыг сарниулах нь түгээмэл. Үүний улмаас жолооч замын тэмдэг тэмдэглэгээг анзаарахгүй байх, осол гардаг нөхцөл бүрддэг байна. 


1101
  • “Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг] Үзсэн   3454 2015-10-09
  • Үсээ гоё болгох аргууд Үзсэн   10833 2015-03-24
  • NOKIA утасны үүсэл \бичлэг\ Үзсэн   1962 2014-08-16
  • Хүний наймаа Монголд-3 /хохирогч охин/ Үзсэн   3069 2014-11-02
  • Шинэ жилийн инээмсэглэл: Мөрөөдлийн театр “Үнсгэлжин” хошин шог Үзсэн   2748 2014-12-31
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1395 2017-04-26
  • “Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна Үзсэн   559 2022-08-19
  • “Ам нээвэл” нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн С.Жавхлан Үзсэн   964 2018-02-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.