|

Эвдэрхий тоормозтой ачааны тэрэг 19 машин мөргөжээ

Владивосток хотын төвд олон машин хамарсан том осол гарсан байна. Тоормоз нь ажиллахаа байсан том ачааны тэрэг 19 машиныг мөргөн гэмтээжээ.

 

Эх сурвалжид мэдээлснээр, тэвшиндээ дүүрэн төмөр ачсан Nissan Diesel ачааны тэрэг Покровский паркийн чиглэлд явж байсан бөгөөд жолооч гэрлэн дохион дээр тормозлох үедээ жолоодлогоо алдсанаас тоормозны систем гацсан аж.

 


 

Энэ ослын улмаас нэгэн суудлын тэргэн дотор сууж явсан 10 настай хүүхэд бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Азаар, суудлын хамгаалалтын бүсээ зүүж явсан нь хүүхдийг ноцтой гэмтлээс аварсан бололтой.

 

Уг ачааны тэрэгний жолооч өмнө нь бүрэн бус техник жолоодсон хэргээр захиргааны хариуцлага хүлээж байсан гэнэ. Түүнийг осол гаргах үедээ согтуу байсан эсэхийг тодорхойлуулахаар эмнэлгийн шинжилгээнд хамруулсан байна. 

 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

1152
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.