|

Шерметьевод онгоц унаж, 41 хүн амь эрсэдлээ

 

ОХУ-ын нийслэл Москва хотын Шерметьево нисэх онгоцны буудалд өчигдөр орой зорчигч тээврийн "Sukhoi Superjet 100” онгоц ослын буулт хийх үедээ шатаж, 41 хүний амь эрсэдлээ. Онгоц Москвагаас Мурманскийг чиглэн хөөрсөн ч эвдрэл гарсан тул буцаж буух гэж байгаад ийнхүү осолдсон байна. Хөлгийн ахмадын хэлснээр, онгоц хөөрснийхөө дараа аянганд цохиулж, улмаар радиолокацийн систем нь эвдрэн газраас холбоо тасарчээ. Мөн автомат жолоодлогын систем нь ажиллагаагүй болсон тул ослын буулт хийсэн гэнэ.

 

Онгоцонд сууж явсан зорчигчдоос 41 хүн, түүний дотор хөлгийн багийн нэг гишүүн амь насаа алдаж, 37 хүн амьд үлдсэн байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яаманд ирсэн мэдээллээр 38 хүн амьд гарсан гэж байгаа юм.   

Онцгой байдлын алба бусад байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарган ослын шалтгааныг "онгоцны хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнөөс хоёр болон түүнээс дээш хүний амь нас хохирсон” гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.


1086
  • Боролдойн цаг бүтнээрээ #HD дарж үзнэ үү Үзсэн   2883 2015-04-20
  • Хүнийг тайвшруулдаг төгөлдөр хуурын топ 10 ая Үзсэн   2048 2016-08-24
  • Хэн ч зарлаагүй дэлхийн 3-р дайн Үзсэн   1199 2015-11-11
  • "Мастер тулаанч -2017" тулааны реалити шоу Үзсэн   1134 2017-04-20
  • Twenty one pilots: Heathens Үзсэн   1030 2016-08-23
  • Big Gee - ”Орилоон” Үзсэн   852 2018-01-22
  • "Nb & Sally" нэвтрүүлгийн хөгжилтэй хэсгүүд Үзсэн   1761 2014-12-03
  • Дауны хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн бичлэг олны сэтгэлийг хөдөлгөжээ Үзсэн   770 2018-03-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.