|

Эмээ нарын рэп хамтлаг Их20-ын удирдагчдыг угтлаа

 

Японы Осака хотноо Их20-ын дээд хэмжээний уулзалт эхэлж байна.Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтад оролцохоор АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Франц, Энэтхэг зэрэг улсын төр, засгийн тэргүүнүүд Осака хотноо хүрэлцэн очоод байна.

Дэлхийн удирдагчдад зориулж Осакагийн оршин суугчид өвөрмөц бэлэг бэлтгэсэн нь эмээ нарын рэп хамтлаг юм.Жараас дээш настнуудаас бүрдэх уг хамтлагийг Обачааан буюу эмээ нар гэж нэрлэдэг. Дээд хэмжээний уулзалтад зориулсан "Oba funk Osaka" хэмээх шинэ дуу нь Осакагийн иргэдийг дэлхийн хамгийн хөгжилтэй хүмүүс гэж нэрлэхэд хүргээд байгаа юм.Эмээ нар англи хэл мэдэхгүй тул шинэ дууныхаа үг бүрийг тааруулж үглэх хэцүү байсан хэмээн ярьжээ.

 


 

Анхандаа нөхөн сэргээх дасгал хөдөлгөөн хийхээр цуглаж байсан эмээ арай хөгжилтэй зүйл бодож олсон нь хамтлаг байгуулж эрч хүчтэйгээр амьдрах байлаа.Тэд анхны дуугаа таван жилийн өмнө гаргажээ.Олон улсад төдийлөн алдаршаагүй ч Осака хотын иргэдийн хувьд рэпчин эмээ нар туйлын хүндэтгэл хүлээдэг хүмүүс ажээ.


774
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1986 2014-07-30
  • Кремлиэс Путины "нууц"-ыг задалжээ Үзсэн   1625 2015-08-31
  • Болдког Ц.Нямдорж даргыг нэвтрүүлэгт оруулсны төлөө гүтгэн доромжилжээ Үзсэн   1140 2016-10-10
  • Үзэгчдийг талцуулсан Жанна, Насаа нар Үзсэн   1108 2018-03-26
  • Бурханы Ивээлээр Дүүрэн Үйлчлэл (Share Him 2010) Үзсэн   2295 2014-07-18
  • Хуурамч мөнгөн дэвсгэртээс болгоомжил Үзсэн   996 2016-08-11
  • Маша и Медведь - Репетиция оркестра (Masha and the Bear - The grand piano lesson) Үзсэн   4494 2014-07-15
  • Хүчирхэг амьтдын итгэмээргүй тулаан Үзсэн   1412 2017-08-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.