|

Сибирийн түймэрт 2 сая га талбай шатаж байна

 
Сибирийн Красноярск, Якутск, Эрхүү, Уралын нуруу, Волга голын саваар гарч буй гал түймэр 2 сая гаруй га талбайг хамарчээ. Нэн ялангуяа 784 мянга орчим га зэрлэг тундрийн, мөнх цаст нутаг сүйдэж буй нь байгальд нөхөн сэргээгдэшгүй их гарз болж байгаа юм.
Сибирь бол дэлхийн хойд хагасын уушги гэгддэг нутаг билээ. Гэвч сүүлийн хэдэн жилийн ган, хуурайшилт, түймрээс болж хуш, нарс, шинэс моднууд үнс болон хувирч байна. Тухайн бүс нутагт хүн бараг суурьшдаггүй, түймэр хүмүүсийн суурин, стратегийн байгууламжид хүрэхгүй гэдгийг нутгийн удирдлагууд хэлсэн бөгөөд түймрийг унтраах зардал хэт их гарна хэмээн үзжээ.

Долоодугаар сарын 25-ны байдлаар

1. Красноярск муж - 906,344 га шатаж байгаагийн 24,178 га нь бүрэн

2. Якутск (Саха Бүгд Найрамдах Улс) - 784,909 га шатаж буйгаас 865 га

3. Эрхүү муж - 499,443 га-гаас 120,262 га,

4. Буриад - 45,097 га-аас 992 га,

5. Ханты-Мансий автономит муж - 22 га тэр чигээрээ

6. Забайкала муж - 17 га-гаас 1 га,

7. Тюмень муж – 1 га газар нөхөн сэргээгдэхгүйгээр устаж үгүй болох төлөвтэй байгаа аж.

Түймрийн утаа Новосибирск, Екатеринбург зэрэг хотуудыг хамарч Томск, Кемерово хотууд тав дахь өдрөө нар үзсэнгүй. Үүний улмаас цусны даралт ихсэх, толгой өвдөх, амьсгал давчдах зэрэг зовиур илэрсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна.

865
  • Ээж нь гэрийнхэндээ дараагийн хүүхдийнхээ хүйсийг зарлаж байгаа нь ... Үзсэн   1073 2017-08-07
  • Өглөөг инээдээр угтъя: Ийм тэнэг хулгайч байх уу? Үзсэн   2039 2015-03-16
  • Владимир Путин: Манай түншүүд хаана байна? Үзсэн   1110 2015-11-18
  • БУРИАДАД СОЛИР УНАЖЭЭ /ВИДЕО/ Үзсэн   1076 2016-10-27
  • Месси-Роналду нар "Мөрөөдлийн театр"-д тулалдав (Бүтэн бичлэг) Үзсэн   1575 2014-11-20
  • Бичлэг: “Эл Чапо”-ийн хүүг баривчилсан цагдааг 200 удаа буудаж хөнөөв Үзсэн   761 2019-11-09
  • Хорт хавдар хэрхэн үүсдэг вэ Үзсэн   1248 2016-06-22
  • Маск-"Эх хэл" хошин шог xaxaxa Үзсэн   1652 2016-01-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.