|

Итгэлт хамба гал түймэрт өртөн шатах шахжээ VIDEO

Шөнө дундын алдад Буриадын Иволгин дацанд их гал түймэр дэгдэж, монголчуудын шүтээн мөнх Итгэлт хамба эгээтэй л шатчихсангүй.

Түймэр тэр дороо л бүх байшин барилгыг нөмрөн авч, хэдэн зуун м2 талбайг бүрхжээ. Гэрчүүдийн ярьснаар ёстой ид шидийн хүчээр Итгэлт хамбын заларч буй эртний хэдхэн байшин сав түймэрт өртөөгүй аж.

Лам нар өөрсдөө шатаж байгаа байшингуудаас зарим нэг зүйлсийг аварч чаджээ. Тэр бүү хэл гал сөнөөгчдийн ажилд лам нар тусалж байлаа.

Өнгөрсөн шөнийн энэ гал түймэрт өртсөн хүн байхгүй гэж мэдээлж байна. Сүсэгтнүүд энэ талаар "Хэт олон мөргөлчин, жуулчдыг шавуулснаас болж, бурхан хилэгнэлээ. Хэтэрхий их бизнес хөөж байна" хэмээн ярьжээ.

Өмнө нь Буриадын  Томчин дацанд мөн гал түймэр дэгдэж байсан. Яг ийм олон хүн шавсан мөргөлийн дараа түймэр гарч байсан гэнэ.



www.mnews.mn

 

1542
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.