|

Хөлдөж үхсэн М.Мөнхзаяа хүү амьдралд эргэж ирсэн түүх

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

 

Тэсгим хүйтэн 1987 оны нэгдүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчимд дөрвөн настай хүү М.Мөнхзаяа Буянт сумын төвийн захад согтуу хэвтсэн эцгийнхээ дэргэд осгож ухаангүй болсон байв.

Тэр шөнө хөрсөнд 28.6 градус, агаарт 34 градус хүйтэн хоножээ. Өглөө 8 цагийн орчимд эцэг Монцоо тэрийж хөлдсөн, ажиглахад амьсгалгүй болсон хүүгээ тэврэн сумын эмнэлэгт хүрч очив. Хүмүүс хүүхдийг үзмэгц осгож нас баржээ гэж харамслаа илэрхийлцгээж байсан гэнэ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.Даариймаагаас Буянт сумаас аймгийн төв орох замд хүүхэд осгож хөлдсөн дуудлагыг авсан Б.Отгоншар эмч Буянт суманд яаралтай очиж хүүхдийг үзэхэд бүх бие нь мод болтлоо хөлдсөн, гар, хөл үе мөч хөдөлгөөнгүй, нэг гараас нь татахад бүх бие нь өндийн босч байжээ.

Зүрх уушгийг нь чагнахад ямар ч авиа сонсогдохгүй байсан гэдэг.

Крантны хүйтэн усаар ванн дүүргэж бүх хувцсыг нь тайлж, хоёр чихийг нь бөглөөд, хамрыг нь гаргаад хоолой хүртэл нь хүйтэн усанд хийж 3 цаг гаруй байлгаж ажиглалт хийжээ. Үе үе үзлэг хийж ажиглаж байтал амьсгал зүрхний үйл ажиллагаа сэргэж эхэлсэн аж.

Наркозын эмч Баатаржаваар эгмийн доод талын венийн судсанд хатгалж хийлгүүлж, гуурс тавиулаад дөнгөж бүлээсгэсэн шингэн хийж, бусад амьсгал зүрх, судас дэмжих эмчилгээ хавсруулан хийсэн байна.

Хүүхдийн зүрх судас, амьсгал жигдэрч, хүүхдийн бие бүрэн гэсэж хөдөлгөөнд орж, нүд нь эргэлдэж, эргэж хөрвөж байснаа "би шээе” гэж хэлсэн гэнэ. Эмнэлэгт 4-5 хоног эмчлүүлээд гэртээ харьжээ.

Энэ тухай ШУА-ийн ажилтан, кино найруулагч Наваан Xовд аймагт ирж "Дахин төрсөн хүү” баримтат кино хийжээ. Болгар, Чех, Оросын хэвлэлүүдэд бичигдэж тэр үеийн Хүүхдийн төлөө төв комиссын дарга Ю.Цэдэнбал, Филатовагаас Б.Отгоншар эмчид талархал илэрхийлж байжээ.

Хөлдөж үхээд дахин амилсан хүү М.Мөнхзаяа 1987 онд Ховд хотын 5-р цэцэрлэгт орсон байна. Тэрээр Ховдын багшийн дээд сургууль төгсөж, Алтай сумын 11 жилийн сургуульд математикийн багшаар ажлын гараагаа эхэлсэн ба одоо Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм байна.

Updown.mn


1050
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.