|

МУГЖ Т.Баясгалангийн монгол ахуй түүх, уламжлалыг харуулсан шинэ уран бүтээл

 

МУГЖ, дуучин Т.Баясгалан "Зэрэглээ тээсэн нүүдэл" шинэ уран бүтээлээрээ үзэгч, сонсогчидтойгоо уулзаж байна. Энэхүү дууны аялгууг хөгжмийн зохиолч МУУГЗ Л.Балхжав зохиосон бол шүлгийг яруу найрагч МУСГЗ Ү.Хүрэлбаатар бичжээ.

Дуучин Т.Баясгалан энэхүү дууныхаа талаар:

"Миний хувьд энэ дуу ахдаж байсан. Түүхийг сайн судалж, үг аялгууг нь сайн мэдэрч байж дуулахгүй бол шууд дуулбал үзэгчдэдээ санааг нь дутуу хүргэчих вий гэж санаа зовниж байлаа. Харин одоо энэ дуугаа та бүхэндээ толилуулах цаг нь болжээ гэж бодож байна" хэмээн ярьжээ.

Яруу найрагч Ү.Хүрэлбаатар:

"Энэ дууг Т.Баясгалан их аргадаж, монгол хүний зөөлөн сэтгэл, эх байгалиа ойлгосон, уужуу тэнүүн хэлбэр аргачлалаар дуулсан нь содон сайхан байлаа" хэмээн ярьсан юм.


"Moment Creation" студид бүтээсэн энэхүү дууны клипт монгол ахуй түүхийг гайхамшигтайгаар харуулжээ.

СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал доктор Б.Баатархүү:

"Энэхүү бүтээлээр зөвхөн дуу гэдэг урлагийн бүтээлийн гайхамшгийг харуулахаас гадна эх түүх болоод, монголчуудын байгалтайгаа зохицон амьдарч ирсэн өв уламжлалыг үзэгч түмэндээ таниулахыг зорьсноороо онцлогтой юм" гэлээ.

Зураг авалтан дээр мартагдсан өв уламжлалыг эргэн дурсахыг хүссэн талаараа ярилаа. Тухайлбал, өндгөн сүй тавьдаг уламжлалыг харуулсан байна. Өндгөн сүй гэдэг нь хоёр эхнэрүүдээ бие давхар байхад сүй тавьж, хожим хүүхдүүдийнхээ хуримыг нь хийн гэрлүүлдэг байсан эртний уламжлалыг энэхүү клипээр харуулжээ.

Мөн эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн энэ сайхан байгаль эх дэлхийгээ хойч үедээ  сайхнаар нь хадгалж үлдээе гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон байна.


1314
  • Нэгэн согтуу эр гэртээ харих замдаа Үзсэн   1602 2014-11-20
  • Хүмүүс оочерлохдоо... Үзсэн   853 2016-01-21
  • Жолооч цагдаагийн өөдөөс зодолджээ Үзсэн   4868 2014-11-12
  • “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн клип Үзсэн   766 2018-08-30
  • Парламент 25 жил баримтат кино Үзсэн   1489 2015-09-21
  • Эрчүүд жирэмслэлтийг мэдрэх боломжтой боллоо Үзсэн   1423 2014-08-14
  • ЁОО ХАХАХА To be or Not to be - Татаадаг хэсэг Үзсэн   1400 2014-11-26
  • ШИНЭ КЛИП: Тейлор Свифт, Пост Мэлоун нарын хамтарсан "Fortnight" дуу цацагдлаа Үзсэн   867 2024-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.