|

PewDiePie Youtube-д 100 сая дагагчтай болж шинэ амжилт тогтоов

Цахим ертөнц тэр дундаа Youtube-д PewDiePie нэрээр танигдсан Швед гаралтай Феликс Кжиллберг 100 сая дагагчтай болж нэгэн шинэ дээд амжилтын эзэн болов. Энэ нь Youtube-ийн түүхэнд анх удаа бие даасан уран бүтээлч 100 сая дагагчтай болж буй тохиолдол юм. Хэдийгээр өнгөрсөн 5-р сард Энэтхэгийн T-Series суваг 100 сая дагагчтай болсон ч энэ нь дуу бичлэгийн компаний суваг билээ.

Тэрээр өөрийн сувгаа өнгөрсөн 9 жилийн хугацаанд тасралтгүй хөгжүүлж байгаа бөгөөд цахим тоглоом, meme зэрэг төрлийн бичлэгүүдийг оруулдаг. 2013 онд тэрээр хамгийн анхны 10 сая дагагчтай Youtube сувгаар тодорсон бөгөөд үүнээс гурван жилийн дараа мөн л хамгийн анхны 50 сая дагагчтай Youtube суваг болж урьд өмнө нь хаана ч байгаагүй амжилтыг тогтоож байсан түүхтэй. 

100 сая дагагчтай болсны дараах хамгийн эхний бичлэг


Одоогийн байдлаар хамгийн олон дагагчтай Youtube сувгаар 109 сая дагагчтай T-Series нэрлэгдэж байна. Өнгөрсөн жилээс эхлэн PewDiePie болон T-Series хоорондын өрсөлдөөн цахим орчинд өрнөж эхэлсэн ба багагүй хугацааны туршид PewDiePie тэргүүллээ хадгалж байсан ч өнгөрсөн 3-р сард дагагчийн тоогоороо T-Series-т гүйцэгдсэн юм.

Эх сурвалж: CNET


888
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.