|

Дэлхийн хамгийн залуу тэрбумтангаар нэрлэгдээд буй Кели Женнер өчигдөр 21 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ

 
 

Энэ жил 21 нас хүрч буй Кели Женнер өчигдөр төрсөн өдрөө тэмдэглэжээ. Дэлхийн хамгийн залуу тэрбумтангаар нэрлэгдээд буй түүний төрсөн өдрийн фото зураг видео бичлэгүүд сошиал дахь өнөөдрийн хамгийн өндөр хандалттай мэдээллээр тодорсон байна. Түүний төрсөн өдрийн фото зургуудаас болон дэлхийн хамгийн залуу тэрбумтан гэж нэрлэгдэхэд хүргэсэн "Kylie Cosmetics"-ын талаар цухас дурьдъя. 

"Kylie Cosmetics" нь 3 жил хүрэхгүй хугацаанд 900 сая ам.долларын хөрөнгөтэй болж, тун удахгүй тэрбумтаны эгнээнд элсэх гэж байгаа юм. Түүний тэргүүлдэг Kylie Cosmetics нь 2 жилийн өмнө үүсгэн байгуулагдснаасаа хойш олон улсын хэмжээнд хамгийн их борлуулалттай брэндийн нэгээр тодроод байна.

2017 онд 330 сая ам.долларын борлуулалт хийгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагааны явцад нийт 660 сая долларын орлогыг цуглуулжээ. Кели Женнер компаниа дангаараа эзэмшдэг. Одоогоор 900 сая ам.долларын хөрөнгөтэй Кели Женнер тун удахгүй тэрбумтны босгыг алхснаар манай гарагийн хамгийн залуу тэрбумтнуудын эгнээнд элсэнэ. Ингэхдээ self-made billionaire буюу өөрийн хөдөлмөрөөр бизнесээ босгосон энтрепренер гэдгээрээ ялгарах юм. Келитай харьцуулахад Марк Зюкерберг 23 настайдаа, Snapchat-ын Эван Спиегель 24 настайдаа тэрбумтан болж байжээ.

Тэгвэл Кели 21 настайдаа долларын тэрбумтан болох нь ердөө цаг хугацааны л асуудал болоод байна. Тэрбум доллараар үнэлэгдэх Келигийн хаант улс нь 7 бүтэн цагийн ажилтан, 5 хагас цагийн ажилтнаас бүрддэг. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, савлах асуудлыг аутсорсинг байдлаар Seed Beauty компани хариуцдаг бол, борлуулалт хүргэлтийг нь Shopify онлайн дэлгүүр зохицуулдаг. Санхүү болон PR-ийн асуудлыг Келигийн ээж Крис Женнер мэдэн шийдвэрлэдэг гэнэ. Ингээд Келигийн хийдэг гол зүйл нь өөрийн сошиал медиа дахь хүрээлэл, дагагчдыг ашиглах явдал юм.

Цаг бүр Кели шинэ бүтээгдэхүүнээ түрхсэн зураг, селфиг олон янзаар авч, инстаграм болон Snapchat-даа оруулдаг, нийгмийн харилцааны сайтын дагагчдаа хадгалах, тэдний сонирхлыг өндөр байлгах үүргийг хүлээдэг аж. Келигийн Instragram 110 сая дагагчтай, Twitter 25.6 сая дагагчтай юм. Тэдний ихэнх нь зорилтот хэрэглэгчдийн сувагчлал буюу өсвөр насны охид, залуухан бүсгүйчүүд байдаг. Энэхүү маркетингийн сувагчлалыг ашиглаж, Кели брэндээ тогтмол идэвхитэй байлгахын сацуу тэр хэрээр компаний бүтээгдэхүүний борлуулалт нь өндөр байдаг байна. Келигийн нийт 900 сая долларын хөрөнгөний 800 сая нь Kylie Cosmetics-оос, үлдсэн 100 сая нь Puma болон бусад брэндийн сурталчилгааны гэрээнээс бүрджээ.



992
  • Жинхэнэ Timberland гутлыг хуурамчаас нь хэрхэн ялгах вэ? Үзсэн   957 2016-11-28
  • Зэвүүн яриа-Жүжигчин Цэцэг Үзсэн   1479 2017-08-22
  • “МОНГОЛ ХҮҮХДИЙН АМИАР БАЯЧУУД ТОГЛОХ ЭРХГҮЙ” Үзсэн   1209 2018-03-23
  • Үзэх тоолонд сэтгэл эмзэглэнэ Үзсэн   1805 2014-08-18
  • П.Анужин “Алтан баззер”-аа 13 настай охинд зориулж шүүмжлэлд өртөв Үзсэн   1077 2018-09-17
  • Насандаа баймааргүй эвлэгхэн хөөрхөн дуусдаг охин байна даа Үзсэн   1418 2015-08-11
  • Зайсан толгойг тойруулж хашаа барьснаас болж иргэд дулааны шугамд холбогдож чадахгүй байна Үзсэн   395 2021-09-20
  • ”Авьяаслаг Монголчууд” шоу: Авьяас Билэг хамтлаг – “ Өнгөлөг охид” Үзсэн   1425 2016-09-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.