|

Бусдын дуугаар дуу хийхийг хүсээгүй залуухан уран бүтээлч охинд хүмүүс ам сайтай байна

 

Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа дуучдыг ард түмэн өөрийн гэсэн ганц ч дуугүй мөртлөө дандаа бусдын дууг хуулбарлаж, cover хийн дуулж байна хэмээн шүүмжлэх болсон нь бодит үнэн. Гэвч олон хүний дотор өөрийн гэсэн ур чадвар, авьяасаараа ялгарч чадахуйц нэг бус чадварлаг уран бүтээлчид байгаа нь дамжиггүй. Тэдний нэг болох залуухан, шинэ уран бүтээлчийг танд танилцуулъя.

СУИС-ийн уртын дууны ангийг төгсөгчдийн нэг болох Э.Ууганбат бусад шигээ төгсөнгүүтээ шууд л бие дааж уран бүтээл хийгээд эхэлсэнгүй. Тэрээр нэлээд хэдэн жилийн турш олны танил, ахмад уран бүтээлчидтэй хамтран хөдөлмөрлөж, тэднээс суралцаж явжээ. Олон ч тоглолтонд оролцож, хөдөө гадаагүй явсны эцэст туршлагатай дуучид түүнийг "Одоо чиний бие дааж уран бүтээлээ туурвих цаг чинь болсон” хэмээн дэмжиж, урам өгөх болжээ. Энэ нь ахмад уран бүтээлчдийн зүгээс залуухан дуучныг үнэлсэн үнэлэмж, магтаал болсон тул Ууганаа бие даасан ахныхаа уран бүтээлийг гаргахаар шийдсэн аж. Гэхдээ тэрээр бусад шиг хүний дууг хулгайлж дуулахыг хүссэнгүй.

Өмнө нь нэг бус дууны үг бичсэн Б.Галсандовдонгийн үг, СТА Н.Баасандоржийн ая "Бүсгүй тавилан” дуугаа сонсогч таны хүртээл болгож буй нь энэ. Хөгжмийн зохиолч Баасандоржийг Монголын ард түмэн "Хос шарга” дуугаар нь сайн мэдэх билээ.


726
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.