|

Гэрлэх саналаа маш өвөрмөцөөр тавьсан эр интернэтээр “од” болж байна

 

Ли Лойчлер гэгч эр дунд сургуульд байх үедээ сайн болж, үерхсэн найз бүсгүй Стути Дэвидсондоо гэрлэх санал тавихаар шийджээ. Ингээд маш мэргэн арга болсон нь яг одоо олон нийтийн сүлжээнд хамгийн эрэлттэй сэдэв болж байна. Тэрээр эхлээд Диснейн "Нойрсож буй гоо бүсгүй” хүүхэлдэйн киног өөрийн санаагаар өөрчлөн бүтээлгэж авсан байна. Дараа нь тэрхүү бүтээлээ найз бүсгүйтэйгээ хамт үзэж, яг хэрэгтэй мөчид бичлэгийг зогсоож байгаад гэрлэх саналаа тавьжээ.

Найз бүсгүй нь эхэндээ хүүхэлдэйн киноны үйл явдал эх хувилбараасаа өөрөөр өрнөөд байгааг анзаарч, ихэд гайхсан байдалтай сууж байж. Улмаар найз залуугаа гэрлэх санал тавьж, эргэн тойронд суусан үзэгчид бүгд өөрсдийнх нь сайн найз нөхөд, хамаатнууд байсныг мэдээд сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрчээ. Төгсгөлдөө чимх инээд ч бэлэглээд амжих энэ бичлэг YouTube сүлжээнд тавигдаад тун удалгүй таван сая гаруй хандалт авчээ.   


 

Eagle.mn
789
  • Зодоонууд Үзсэн   1252 2015-06-04
  • Дэлхийн 80 орны 113 хүн үнсэлцсэн клип олон нийтийг шуугиулж байна Үзсэн   1082 2020-05-18
  • “Найртай - Наргиантай” сурталчилгаанууд үргэлжилсээр... Үзсэн   1478 2016-06-20
  • ДОЛООН ОРНЫ ХЭЛЭЭР ЯРЬДАГ БЯЦХАН ОХИНЫ ХЭЛ СУРСАН ТҮҮХ Үзсэн   1283 2018-03-13
  • Маань хөгжөөe Үзсэн   1688 2014-10-25
  • О.Осоржамаа: Өөрийнхөөрөө мөнчгөрөөрөө л амьдарч байна Үзсэн   1272 2018-02-12
  • Mr.ben Монгол хэлээр Үзсэн   9146 2014-07-15
  • Спортын торгон агшин №5 Үзсэн   1234 2016-08-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.