|

“Мулан” киноны шинэ трейлэр цацагдлаа

 

"Disney” кино компани цөөнгүй хүүхэлдэйн кинонуудаа дэлгэцийн бүтээл болгон "хөрвүүлж” байгаа. Тус бүтээлүүдийн нэг болох "Дамбо” кино өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн. Уг бүтээлд Монгол циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар туслах дүр бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүнээс гадна 1998 онд анимэйшн хэлбэрээр дэлгэцнээ гарсан "Мулан” кино ирэх гуравдугаар сард нээлтээ хийх бөгөөд тус бүтээлийн шинэ трейлэр цацагдлаа. Холливудын "Мулан” кино төсөлд Монголоос "Action crew” болон "Тэнгэрийн чоно” орлон тоглогчдын баг оролцсон. Тэд "Мулан” бүтээлд морьтон дайчны дүр бүтээсэн билээ.

Сонирхуулахад, дээрх киноны гол баатар Муланы дүрийг Хятадын жүжигчин Лю Ифэй бүтээснээс гадна хааны дүрд Жет Ли, жанжны дүрд Донни Иен тоглосон.


1146
  • “Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ Үзсэн   842 2022-05-26
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1111 2016-06-15
  • Шүршүүрт орж байна гэтэл... Хаха Үзсэн   775 2019-04-11
  • Арго багшийн эрх баригчдад зориулсан шинэ дуу Үзсэн   1315 2016-04-21
  • Чингис хаан нисэх онгоцны буудал Эболагийн шалгалтад "бүдрэв" Үзсэн   1394 2014-10-31
  • Digital хамтлаг "Галзуу ганц" Үзсэн   1306 2016-04-13
  • Анхны болзоо/Blind date short mongolian movie Үзсэн   2676 2014-07-17
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1269 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.