|

The Hu хамтлагийн "Оддын дайн" киноны видео тоглоомд зориулан бүтээсэн клип цацагдлаа

"Хүннү рок" урсгалаар уран бүтээлээ туурвин, улсынхаа нэрийг өндөрт мандуулж яваа The Hu хамтлаг "Star Wars Jedi: Fallen Order" видео тоглоомд зориулан бүтээсэн "Sugaan Essena" нэртэй дууныхаа видео клипийг танилцууллаа. Монголын алдарт металл рок хамтлаг энэхүү дууг эхлээд Монгол хэл дээр зохиож, дараа нь "Оддын дайн"-ы ертөнцтэй төгс уусах "харь гарагийн" зохиомол хэл рүү хувиргасан гэж Revolver сэтгүүлд уран бүтээлийн үйл явцаасаа хуваалцжээ.


Мөн "Sugaan Essena" гэдэг нь "Хар аянга" гэсэн утгатай бөгөөд тоглоомын гол баатрын зүрх сэтгэл, хүч чадлыг илтгэж байгаа хэмээн тэд тайлбарласан юм. Мөн The Hu хамтлаг өдгөө 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Coachella 2020 хөгжмийн наадмын тайзнаа тоглох болсон билээ. Энэ жил Coachella наадам уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотод дөрөвдүгээр сарын 10-12 болон 17-19 хооронд буюу хоёр амралтын өдрүүд дараалж зохион байгуулагдах болно.

Шуурхай.мн

833
  • Youtube marketing Үзсэн   1639 2014-08-25
  • ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу? Үзсэн   620 2021-08-02
  • Just for Laughs Gags Funny Pranks Үзсэн   2099 2014-07-23
  • Цензургүй Сурвалжлага - Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги Үзсэн   1536 2016-01-08
  • Бүсгүйчүүд - Ипотекийн Ж.Энхбаяр оролцов Үзсэн   2238 2014-07-17
  • "Далай ламыг хэрхэн тодруулдаг вэ?" баримтат кино Үзсэн   989 2020-11-03
  • Шоргоолжны үүр дотроосоо хэрхэн харагддаг бол? Үзсэн   2744 2014-10-06
  • Зэвүүн яриа - Бүжигчин итгэгч Төөгөө оролцлоо Үзсэн   1355 2017-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.