|

Иргэн Б тусгаарлалтаас гаръя гэж бусдыгаа уриалан бослого гаргахыг завджээ

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

 

Дэлхийн 79 оронд ковид-19 вирус тархжээ. Манай улс нэгдүгээр сарын 9-нөөс хойш 532 тохиолдлыг ажиглалтанд авч шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар 469 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, хяналтанд аваад байна. Дээрхи иргэд ХӨСҮТ, Жаргалантын ам дахь ОБЕГ-ын харьяа сувилал, Бага баян сувилал, Дархан-Уул, Дорнод, Баян-Өлгий аймгуудад тусгаарлагдаад байна.

Тусгаарлагдсан иргэд зөрчил гаргаж байна. Багабаян сувилалд тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат сувилагч мэргэжилтэй Б гэгч иргэн тусгаарлалтаас гаръя гэж бусдыгаа уриалан бослого гаргах гэж оролдсон. Мөн тусгаарлагдах үедээ ачаа тээшиндээ нууж авч орсон архиа өөрөө уусан, бусдад уулгасан зөрчил гарчээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдөр Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 27 зорчигч ирснээс нэг хүнийг Багабаян амралтын газарт ажиглалтад аваад байна. Туркиш эйрлайнсын нислэгээр 230 зорчигч ирсэн. Тэднээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлахаар хүргүүлээд байна.

Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагаар дамжуулан хайж олсон. Хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Франц гэсэн маршрутаар зорчоод Москвагаар дамжиж ирсэн гурван иргэн тэр мэдээллээ нууж, ирсэн даруйдаа ажилдаа мөн очсон байна. Тиймээс ажлын газрынх нь болон бусад холбогдох байгууллагын камерыг шүүж тандалт судлагаа хийлээ.  Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл" гэлээ. 


722
  • Ахлах ангийн сурагчдын төгсөлтийн үдэшлэг Үзсэн   4596 2014-08-16
  • Азтай хүмүүс Үзсэн   1502 2014-08-22
  • Ханцуйн доторх наймаа /видео/ Үзсэн   1754 2015-05-30
  • Авъяаслаг Монголчууд Э.Нандинзаяа: Норовын намтар Үзсэн   1781 2015-11-17
  • Short film: The Duet (Анимешин ертөнцийн домог гэгддэг Glen Keane-ний бүтээл) Үзсэн   1239 2014-11-27
  • Хосын самбар - Цогтоо VS Хүслэн Үзсэн   1016 2020-03-24
  • Дуучин Баярцэнгэл шинэ уран бүтээл "Superman" Үзсэн   1730 2015-12-16
  • М.Дүгэрсүрэн - Жинхэнэ Монгол эр | 1-р шат | Дугаар 4 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1699 2016-09-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.