|

Дорноговийн ЗДТГ-ын өмчлөлтэй автомашин “Гаальтай” нэрийдлээр хувийн тээвэр хийдэг үү

 

 

Эрээн, Замын-Үүдийн чиглэлд хүн болоод ачаа тээвэрлэдэг "Гаальтай машин” хэмээх нэр томьёо манай иргэдэд танил болоод нэлээдгүй удаж байна. Хил дээр ачаа тээшийг нь задлуулж асуудалд оруулахгүй, цаг зав болоод мөнгийг нь багагүй хэмнэж өгдөг болохоор иргэд ч уг үйлчилгээнд ам сайтай.

Гэхдээ "Гаальтай машин”-ыг ашиглан хууль зөрчих хориотой бүтээгдэхүүнийг  хилээр шууд оруулж ирэх үзэгдэл их билээ. 

С.Баяр Ерөнхий сайд байхдаа Замын-Үүдийн дээр ажиллаж "Гаальтай машин” гэгч хэлэлцээр, зохицуулалт хоёр улсын алинд нь ч байхгүйг сануулаад даруй зогсоох үүрэг өгсөн. Тухайн үед гаалийн байцаагчид Эрээн Замын-Үүдийн хооронд зорчих 2-3 ширхэг УАЗ-469 гаальтай машинтай түүгээрээ бага татвар төлдөг байсан гэдэг. 

Харин өнөөдөр "Гаальтай машин” гэгч нь Дорноговь аймгийн ЗДТГ, болоод Замын-Үүд дахь төрийн зарим /гааль, хилийн цэрэг гэх мэт/ байгууллагын автомашин болж хувирчээ.

Тодруулбал, Төрийн өмчийн бүртгэлтэй бага оврын микро автобус Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу "Гаальтай" машин нэрийдлээр хүн зөөж, бизнес хийж байгаа бичлэг ил болжээ. Hyundai Starex маркийн 5298 УББ улсын дугаартай автомашин нь "Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл ажээ. 

Энэ талаар нутгийн иргэд ч ам уралдан ярьдаг байна. Холбогдох баримтыг дор хавсаргав.


iSee.mn


1075
  • Т.Хулан төрсний дараах нүүр арчилгааны талаар зөвлөлөө Үзсэн   1519 2015-09-17
  • Д.Хаянхярваа : ЕС Ч.Сайханбилэг худал ярьдагаа боль! Хий шоугаа боль! Хийрхэж явдагаа боль! Үзсэн   1227 2015-08-07
  • Х-Түц - Хойд эцэг Үзсэн   1750 2014-08-09
  • Галбиржуулан тураах аеробик гоо сайхан эрүүл мэнд Үзсэн   3611 2014-07-17
  • Цензургүй Яриа - УИХ-ын гишүүн Г.Уянга Үзсэн   1336 2016-01-26
  • Өөхөн хавдрыг хэрхэн авдаг вэ? /бичлэг +16/ Үзсэн   1577 2016-06-09
  • Uka - Gurvan Ugee Heleh Uu Үзсэн   982 2018-10-02
  • Ц.Оюунбаатар: Бондын мөнгө ямар гараар орсныг ард түмэн мэдэж байгаа/видео/ Үзсэн   1232 2015-06-25
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.