|

КОВИД-19 | Путин Москвагийн халдвартын эмнэлэгт очив

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа Москвагийн халдвартын эмнэлэгт очжээ.

ОХУ-д өчигдөр /2020.03.24/ 57 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын шинэ тохиолдлууд 14 мужид бүртгэгджээ.

Путин халдвартын эмнэлгийн ажлыг яг цаг шиг тасралтгүй үргэлжилж байна гэж дүгнэжээ. "Тэд хэрхэн хөдөлмөрлөж байгааг би харлаа. Дайны үед биш ч гэсэн яг л тийм зохион байгуулалттайгаар сайтар зохицуулсан механизмаар ажиллаж байна. Эмч нар юу хийхээ мэдэж байна. Тэдэнд бүх зүйл байна, техник, аппарат, хэрэгслүүдийг бүрэн эзэмшин ажиллаж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.

ОХУ-д коронавирусний нийт 495 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн эдгэрсэн байгаа юм. Коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүс сүүлийн 14 хоногт вирусний халдварын тархалт өндөр байгаа улс оронд зорчоод ирсэн хүмүүс байжээ.

Путин Москвагийн эмнэлэгт зочлохдоо хамгаалалтын иж бүрэн хувцас өмссөн байсан юм. 

Коронавирус ОХУ-д хоёр замаар тархаж болзошгүй гэж хойд хөршийн мэргэжилтнүүд Путинд хэлжээ. Нэгдүгээрт, Азид дэгдсэн шиг богино хугацаанд тархаад буурах, эсвэл Италийнх шиг хүчтэй тархах гэсэн ийм хоёр зам байгаа гэж тэд үзсэн байна.
 


 
 
762
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.