|

Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэр гаргалаа

Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэр гаргалаа

 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2020.04.08/-аас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцууллаа. Тавантолгойн цахилгаан станцыг одоо бэлэн байгаа техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих боломжтой. Станцын хөрөнгө оруулалт нь "Оюутолгой” ХХК-ийн санал болгож буй саналаас 30 хувь бага, цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд юм. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын дагуу  Төрийн өмчийн хөрөнгөөр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан  станцыг 2024 он гэхэд  ашиглалтад оруулсанаар өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээс хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Төрийн санхүүжилтээр учраас консорциум орохгүй гэсэн үг. 2018 онд байгуулагдсан гэрээн дээр Тавантолгойн станц байгуулах гэрээний хүрээнд Тавантолгойн цахилгаан станц барих концессын эрх авсан компанитай Оюутолгой ХХКхамтарч хэрэгжүүлэхээр заасан. Харамсалтай нь харилцан ойлголцолд хүрсэнгүй. Станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаас болоод хэрэгжүүлэх боломжгүй болсон. Эрдэнэс тавантолгой ашигтай сайн ажиллавал боломжтой. Жишээ нь, 2018 оны ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Тэгвэл 2020-2023 оны ногдол ашгаас санхүүжүүлж болно. Бүр хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл бонд гаргаж санхүүжүүлнэ. Санхүүгийн боломжтой бүх механизмыг ашиглана” гэлээ.
869
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2250 2016-09-12
  • Сармагчидийн бокс Үзсэн   1390 2014-08-18
  • "Ус шиг цэнхэр" богино хэмжээний кино Үзсэн   1639 2016-04-28
  • Робот гэвэл итгэмээргүй юм аа Үзсэн   1498 2017-09-29
  • Хожлын нүүдэл МУСК /шууд үзэх/ Үзсэн   8095 2016-01-06
  • 15 хүний хоолойгоор дуулж чаддаг бүсгүй /Видео/ Үзсэн   1287 2016-05-18
  • УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргалаа /видео/ Үзсэн   1193 2015-05-21
  • Аянга Монолын уран сайхны кино Үзсэн   2296 2014-07-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.