|

Худалдаа эдийн засгийн салбарт гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

 
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын анхдугаар уулзалт гадаад харилцааны яаманд өнөөдөр боллоо. Уулзалтанд Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Мургулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин нар оролцсон юм. Душанбэд болсон гурван улсын тэргүүний уулзалтаар дараагийн уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийг Гадаад хэргийн яамдын дэд сайд нарын түвшинд зохион байгуулах болсноор анхдугаар уулзалтыг хийсэн нь энэ юм. Уулзалтаар төрийн тэргүүнүүдийн дараагийн дээд хэмжээний уулзалтыг хаана зохион байгуулах, ямар асуудлыг хэлэлцэх талаар ярилцлаа. ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Мургулов, "Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар гурван улсын найрамдалт харилцааг хөгжүүлэх олон санал, санаачлага гарсан. Энэ нь худалдаа-эдийн засгийн салбарт гурван талын хамтын ажиллагааг өргөнөөр хөгжүүлэх боломж өндөр байгааг дахин нотлон харууллаа. БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин, Гурван талын эрдэс баялаг, эд хөрөнгө, техник болон боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй. Гурван талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээс гадна бүс нутгийн болон олон улсын хэмжээнд гурван улсын хэмжээнд хүчин чармайлт гарган ажиллах талаар мөн ярилцжээ. Гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын дараагийн уулзалтыг Бээжин хотноо ирэх оны нэгдүгээр сард зохион байгуулах болсон байна. Энэ үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин ирэх онд Бээжинд болох Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтад Монгол, ОХУ-ын дэд сайд нарыг албан ёсоор урьлаа.
1986
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.